Labubu хүүхэлдэй дэлхийн оддыг хэрхэн байлдан дагуулж, фэнүүдийг ухаан алдуулж байна вэ?

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Labubu

Сүүлийн үед “Labubu” нэрийг сонсоогүй хүн ховордож, гудамжинд алхах бүрт цүнхнээс унжсан эсвэл өмднөөс зүүсэн үслэг хүүхэлдэйнүүд анхаарал татах болов. Энэхүү өвөрмөц, өхөөрдөм төрхтэй хүүхэлдэйг Хятадын алдарт Pop Mart компани үйлдвэрлэдэг.

Labubu-ийн алдартай болох замналд олон улсын одууд чухал нөлөө үзүүлсэн бөгөөд Рианна, Дуа Липа, Ким Кардашиан, Blackpink-ийн Лиса зэрэг нэртэй уран бүтээлчид энэхүү тоглоомыг ашиглаж буйгаа сошиал сүлжээнд нийтэлснээр Labubu дэлхий даяар танигдаж эхэлсэн. Үүний дараагаар Pop Mart-ийн дэлгүүрүүдийн үүдэнд урт дараалал үүсч, эрэлт эрс нэмэгджээ.

Labubu гэж яг юу вэ?

Labubu бол Хонконг гаралтай уран бүтээлч Касинг Лунгийн зохион бүтээсэн “The Monsters” нэртэй хүүхэлдэйн цувралын нэг хэсэг юм. Энэхүү тоглоом нь шовх чих, том нүд, зөөлөн биетэй, инээмсэглэлтэй байдлаараа бусдаас ялгардаг. Pop Mart өөрийн вэбсайтаараа дамжуулан Labubu-г “сайхан сэтгэлтэй боловч санаандгүй байдлаар асуудал үүсгэдэг” дүр гэж тодорхойлсон.

2016 онд Pop Mart «blind box» буюу доторх нь нууцлаг савлагаатай бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаснаар анхны тэсрэлтээ хийсэн. Харин 2019 онд Labubu-г цуврал болгон албан ёсоор гаргаж эхэлсэн нь компанийн ашиг, нэр хүндийг огцом өсгөсөн. 2020 оны арванхоёрдугаар сард Pop Mart Хонконгийн Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж эхэлсэн бөгөөд 2024 онд компанийн хувьцааны үнэ 500 хувиар өссөн байна.

Алдартнуудын дэмжлэг ба нөлөө

  • 2024 оны 4-р сард Blackpink-ийн Лиса Instagram хуудсандаа Labubu-тай зургаа нийтэлснээр олон нийт энэхүү хүүхэлдэйнд анхаарлаа хандуулж эхэлсэн.
  • Дараа нь дуучин Рианна Louis Vuitton брэндийн цүнхэндээ Labubu тоглоом зүүсэн зураг нийтэлж, олон мянган фэнүүдийг татсан.
  • Ким Кардашиан өөрийн 10 ширхэг Labubu тоглоомоос бүрдсэн цуглуулгаа дэлгэн харуулсан бол хөлбөмбөгчин Дэвид Бекхэм охиноосоо энэ хүүхэлдэйг бэлгэнд авсан зургийг сошиал сүлжээнд оруулжээ.

Labubu-ийн дэлхийн хэмжээний үзэгдэл болох шалтгаан

Хятадын соёлын судлаачдын үзэж байгаагаар Labubu нь тус улсын “зөөлөн хүчний” төлөөлөгч болж, Барууны орнуудтай соёлын түвшинд өрсөлдөх шинэ арга болсон. Хятадад нийгмийн сэтгэлзүйн дарамт нэмэгдэж буй энэ үед Labubu-ийн төгс биш, гэхдээ хайр татам дүр төрх нь олон хүнд тайвшрал өгч, сэтгэл зүйн дэмжлэг болж буйг судлаачид онцолж байна.

Гадаадын хэрэглэгчдийн сэтгэгдэл

Канадын нэгэн худалдан авагч: “Би Labubu-г филиппин найзуудаасаа мэдэж авсан. Харахад өхөөрдөм, хайр хүрэм тоглоом. Хүмүүс энэ тоглоомыг үнэлж, авсаар байхад би ч гэсэн улам дуртай болж байна” хэмээн ярьжээ.

Labubu — соёлын шуугиан үүсгэгч шинэ үеийн хүүхэлдэй

Энэхүү тоглоом нь зүгээр нэг цуглуулгын эд биш, харин хэрэглэгчийн сэтгэл хөдлөлийг өдөөж, дэлхий нийтийн анхаарлыг татсан соёлын үзэгдэл болоод байна. Pop Mart-ийн энэхүү төсөл нь тоглоомын зах зээл дэх инноваци хэрхэн соёлын давалгаа болж чаддагийг тод жишээ боллоо.

080080080808 101940 1964605884 173310 1014773906 1
41ac618c 4aec 4cf5 ab37 ba48c92c37a7 ca1df6e9 101427 327412142 173335 384915278 1

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment