“Лайв сугалаа”-гаар залилсан 179 хэргийг шалгаж, нийт хохирлыг 716 сая төгрөгөөр тогтоожээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Medee.news

Цахим орчинд шууд дамжуулалтаар явагддаг “Лайв сугалаа” нэртэй арга хэмжээнд иргэдийг оролцуулж, их хэмжээний мөнгө залилдаг гэмт хэрэг эрчимтэй нэмэгдэж байна. Цагдаагийн байгууллага одоогоор 716 сая төгрөгийн хохиролтой 179 хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Мөн лайв үзэж сугалаанд оролцон, мөнгө шилжүүлсний улмаас залилуулсан гэх гурван иргэний гомдол бүртгэгдсэн бөгөөд эдгээр тохиолдолд нийлбэрээр 15.650.520 төгрөгийн хохирол учирсан байна.

Энэ төрлийн залилан үйлдэгчид лайв дамжуулалтын үеэр их хэмжээний хонжвор гарч буй мэтээр итгүүлж, үзэгчдийг төөрөгдүүлэн мөнгө шилжүүлэхэд хүргэдэг нь тогтоогджээ.

Цагдаагийн байгууллагаас иргэдэд дараахыг анхааруулав:

  • Зөвхөн хууль ёсны зөвшөөрөл авсан, “Эд мөнгөний хонжвор сугалаа” зохион байгуулах эрхтэй байгууллага, хувь хүнээр зохион байгуулж буй сугалаанд оролцох
  • Хэн нэгэн таныг лайваар урамшуулал хожлоо гэж ятгаж, мөнгө нэхвэл залилангийн шинжтэй байж болзошгүйг тэмдэглэн болгоомжтой байх

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй