Леброн Жеймс НБА-гийн түүхэнд 43,000 оноо авсан анхны тоглогч боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Леброн Джеймс

“Лос-Анджелес Лейкерс” багийн довтлогч, домогт сагсан бөмбөгчин Леброн Жеймс Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (НБА) 2025/2026 оны улирлын хүрээнд “Бостон Селтикс” багийн эсрэг тоглолтод оролцлоо. Хэдийгээр түүний баг 89:111-ийн харьцаатайгаар хожигдол хүлээсэн ч Леброн нэгэн түүхэн амжилтын эзэн болов.

Medee.news-ийн мэдээлснээр, өдгөө 41 настай Жеймс талбай дээр 34 минутыг өнгөрүүлэхдээ 20 оноо авч, 5 оновчтой дамжуулалт өгөн, 4 самбараас бөмбөг авалт гүйцэтгэжээ.

Ингэснээр Леброн Жеймс Хойд Америкийн сагсан бөмбөгийн лигийн түүхэнд улирлын тоглолтуудад 43,000 оноо авсан анхны бөгөөд цорын ганц тоглогч болж байна. Одоогийн байдлаар түүний улирлын тоглолтын нийт оноо 43,008-д хүрсэн бол плей-оффын тоглолтуудыг оролцуулан тооцвол нийт 51,297 оноотой болоод байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй