Леброн Жэймс НБА-ын бүх цаг үеийн тоглолтын дээд амжилтыг ижилсүүллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Леброн Джеймс

“Лос-Анжелес Лейкерс” багийн довтлогч Леброн Жэймс Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (НБА) ээлжит улиралд хамгийн олон тоглолт хийсэн тоглогчийн түүхэн амжилтыг ижилсүүллээ.

“Майами Хит” багийн талбайд зочлон тоглож, 134:126-аар буулган авсан тоглолт нь Леброны хувьд НБА-ын ээлжит улирлын (regular season — лигийн үндсэн тэмцээн) 1611 дэх тоглолт байв. Ингэснээр тэрээр НБА-ын дөрвөн удаагийн аварга Роберт Пэришийн олон жил хадгалсан амжилттай зэрэгцсэн байна. Уг тоглолтод Жэймс 19 оноо авч, 15 самбар, 10 оновчтой дамжуулалт өгснөөр трипл-дабл (triple-double — гурван төрлийн статистик үзүүлэлтээр арав буюу түүнээс дээш оноо авах) гүйцэтгэжээ. Харин түүний багийн анд Лука Дончич 60 оноо, 7 самбар, 3 дамжуулалт өгч, тоглолтын хамгийн өндөр оноог авсан байна.

Өдгөө 41 настай Леброн Жэймс НБА-д 23 дахь улиралдаа тоглож байгаа бөгөөд лигийн бүх цаг үеийн онооны рекорд болон хамгийн олон улирал тоглосон амжилтыг ганцаараа эзэмшдэг. Тэрээр карьерынхаа туршид дөрвөн удаа аваргалж, ээлжит улирлын болон финалын цувралын “Үнэ цэнтэй тоглогч” (MVP)-оор тус бүр дөрвөн удаа тодорсон юм.

Леброн Жэймсийн “Лейкерс”-тэй байгуулсан гэрээ энэ улирлыг дуустал хүчинтэй бөгөөд ээлжит улирал өндөрлөхөөс өмнө тус баг дахин 12 тоглолт хийх хуваарьтай байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй