Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн барьцаалан зээлдүүлэх газрын ажилтныг хутгаар сүрдүүлж, их хэмжээний үнэт эдлэл, мөнгө дээрэмдсэн этгээдийг Цагдаагийн Ерөнхий газар илрүүлж, баривчилсан талаар өнөөдөр мэдээллээ.
Энэ хэрэг 2025 оны долдугаар сарын 24-ний өдөр гарсан бөгөөд тухайн этгээд ломбардын ажилтныг хутгаар сүрдүүлж, ам болон гарыг нь скочоор боож, улмаар 500 сая төгрөгийн үнэтэй алт, монетон эдлэл болон 1.5 сая төгрөгийн бэлэн мөнгийг авч оргон зайлсан байна.
Цагдаагийн байгууллага уг гэмт хэргийг үйлдсэн этгээдийг улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, түүнийг орон нутагт орогнож байсныг олж тогтоон, дайчлан баривчилжээ. Одоогоор уг хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байгаа талаар мэдээлсэн байна.