Table of Contents
2028 оны долдугаар сарын 14–30-нд АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотноо зохион байгуулагдах Зуны Олимпын XXXIV наадмын тэмцээн уралдааны хуваарь албан ёсоор танилцлаа. “LA28” олимпын хөтөлбөрт нийт 36 спортын төрөл багтсан бөгөөд хэдийгээр албан ёсны нээлт долдугаар сарын 14-нд болох ч, тэмцээнүүд хоёр өдрийн өмнөөс, буюу долдугаар сарын 12-ноос эхлэхээр төлөвлөгдсөн байна.
Эхний тоглолтууд — Медалийн төлөөх өрсөлдөөн
Долдугаар сарын 12-ны өдөр хөлбөмбөг, сагсанбөмбөг, рагби-7, гандбол, крикет, зүлгэн дээрх хоккей, усан поло зэрэг спортын төрөлд хэсгийн тоглолтууд эхэлнэ. Харин анхны медалийн эзэд долдугаар сарын 15-нд тодрох бөгөөд энэ өдөр:
- Триатлон
- Жүдо
- Хөнгөн атлетик
- Рагби-7
- Буудал
- Сэлүүрт завь
гэсэн төрөлд аваргууд тодрох юм.
Хаалтын өдөр — Эцсийн тулаанууд
Олимпын хаалтын өдөр болох долдугаар сарын 30-нд дараах шийдвэрлэх тэмцээнүүд явагдана:
- Бокс
- Чөлөөт бөх
- Марафон
- Дугуйн спорт
- Усанд сэлэлт
- Сагсанбөмбөг
- Волейбол
Эдгээр нь олимпын хамгийн сүүлчийн медалиудын эзэд болох өдөр юм.
Хүрээлэнгүй шинэ бүтээн байгуулалт
“ЛА28” наадмын онцлог нь шинэ спорт ордон, цэнгэлдэх, байнгын барилга байгууламж шинээр барихгүй явдал. Тамирчдын тосгон болгон Калифорнийн Их сургуулийн оюутны байр ашиглагдана.
“Rose Bowl” болон “Los Angeles Memorial Coliseum” цэнгэлдэх хүрээлэнгүүд олимпын түүхэнд гурав дахь удаагаа (1932, 1984, 2028) тэмцээн хүлээн авч буй анхны талбайнууд болж байна.
Мөн Сан Диего, Сан Франциско зэрэг хотууд ч зарим хөлбөмбөгийн тоглолтыг хүлээн авахаар бэлтгэгдэж байна.
Тоолуур гүйж байна
“Лос Анжелес 2028” олимп эхлэхэд 1094 хоног үлджээ. Дэлхийн спортын хамгийн том баярт дэлхий нийт анхаарлаа төвлөрүүлж байна.

