М.Лхагвагэрэлд “Ахлах дэслэгч” цол олголоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
М.Лхагвагэрэлд

“Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойг тохиолдуулан хил хамгаалах салбарын алба хаагчдад төрийн одон, медаль гардуулж, цэргийн цол олгох арга хэмжээ зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалын хүрээнд явагдсан байна.

Тус арга хэмжээний үеэр Улсын заан, МУГТ М.Лхагвагэрэлд “Ахлах дэслэгч” цол хүртээлээ. Түүний спортын амжилтыг үнэлж ийнхүү цэргийн цолоор шагнасан нь онцлох үйл явдал болов.

М.Лхагвагэрэл нь чөлөөт бөхийн төрлөөр олон улсын тавцанд амжилт гаргасан тамирчин бөгөөд 2021 онд Норвегийн Осло хотод болсон ДАШТ-ий 125 кг-ийн жинд хүрэл медаль хүртэж байсан. Мөн “Токио 2020” олимпын наадамд шагналт тавдугаар байр эзэлсэн амжилттай.

М.Лхагвагэрэлд

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй