Махны үнэ өссөөр байна: Үхрийн цул мах дунджаар 23 мянгад хүрчээ

by Уянга Эрдэнэбилэг
2 comments
стейк

Нийслэлийн статистикийн газраас 2025 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн байдлаарх махны үнийн сүүлийн мэдээг танилцууллаа. Үүнээс үзэхэд, Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрүүдэд махны үнэ өсөх хандлагатай хэвээр байна.

Тухайлбал:

  • Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17,498 төгрөг,
  • Үхрийн ястай мах нэг килограмм нь 19,990 төгрөг болжээ. Энэ нь өмнөх долоо хоногийн үнийн түвшнээс 0.4 хувиар өссөн үзүүлэлт юм.
  • Харин үхрийн цул махны үнэ илүү огцом өсч, 1.4 хувиар нэмэгдэн, нэг килограмм нь 22,947 төгрөг болсон байна.

Мөн үнийн өөрчлөлт зөвхөн махны төрөлд хязгаарлагдахгүйгээр, гол нэрийн барааны үнэ ч өмнөх сараас 1.0 хувь, өмнөх долоо хоногоос 0.3 хувиар өссөн хэмээн мэдээлжээ.

Сүүлийн үед махны үнэ тогтворгүй байгаа нь улирлын чанартай нийлүүлэлтийн өөрчлөлт, тээвэр ложистикийн зардал нэмэгдсэнтэй холбоотой байж болзошгүй талаар судлаачид онцолж буй.

Махны үнэ өссөөр байна: Үхрийн цул мах дунджаар 23 мянгад хүрчээ

Танд ч бас таалагдаж магадгүй

2 comments

Куйки 4 сар 17, 2025 - 12:09

Үхрийн цул махны үнэ 23,000 төгрөгт хүрсэн нь жирийн иргэдийн амьжиргаанд хүндээр тусаж байна. Өдөр тутмын хэрэглээний мах хүртэл тансаг хэрэглээ болчихлоо

Reply
Ачай 4 сар 17, 2025 - 12:19

Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ тогтмол өсч байгаа нь инфляцийн дарамтыг нэмэгдүүлж байна. Иргэдийн худалдан авах чадвар буурч, амьжиргааны түвшин доройтож байгаа нь санаа зовоож байна

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй