Майли Сайрус улаан хивсний ёслолын үеэр гэрэл зурагчныг зэмлэжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Майли Сайрус

Дуучин, жүжигчин Майли Сайрус нарны шилээ зүүхгүй байхыг хүссэн гэрэл зурагчныг олны өмнө зэмлэсэн тухай People сэтгүүл мэдээллээ.

Майли Сайрус Палм-Спрингс хотод болсон Олон улсын кино наадмын улаан хивсний ёслолд хүрэлцэн ирсэн байна. Тэрээр эхлээд нарны шилээ гартаа барин зургаа авахуулж байсан ч удалгүй зүүхээр шийджээ. Энэ мөчид нэгэн гэрэл зурагчин поп од руу хашхирч, шилээ зүүхгүй байхыг шаардсан бөгөөд бусад зурагчид ч түүнийг дэмжсэн байна. Гэвч энэ хүсэлт дуучин бүсгүйд таалагдаагүй тул тэрээр гэрэл зурагчинд хандан ийнхүү хэлжээ:

“Чамайг над руу хашхирах тусам би эсрэгээр нь хийдэг. Би чамайг 20 жил мэднэ. Хэрэв чи надад шилээ зүүхгүй байхыг тушаавал би заавал зүүх болно. Зүгээр л ‘Өө, энэ шил чинь чамд үнэхээр гоё зохиж байна’ гэж хэлээрэй. Тэгвэл би тайлаад өгье”

Үүний дараа Сайрус зураг авалтын хэсэг рүү буцаж очихдоо шилээ гартаа барьж үргэлжлүүлэн зургаа авахуулжээ. Майли Сайрус тухайн үед гүн ухлаадастай цамц, пиджак, бариу өмдөөр гоёж, үсээ зөөлөн долгионтой хэлбэрт оруулан үдшийн нүүр будалт хийсэн байв.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй