Макрон хэт өөртөө итгэлтэй байснаа хүлээн зөвшөөрч, алдаа гаргаснаа хэллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Макрон

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон 2-р сарын 19-ний өдөр өөртөө хэт итгэх итгэл нь шийдвэр гаргах явцад удаа дараа ноцтой алдаа гаргахад хүргэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тухай Politico сонинд үндэслэн Medee.news мэдээллээ.

“Би хэт өөртөө итгэлтэй байх бүрдээ алдаа гаргаж байсан, бүр маш том алдаанууд гаргасан” гэж тэрээр хэлсэн байна. Гэхдээ Францын удирдагч яг ямар алдаа гаргасан тухайгаа тодорхой жишээ дурдаагүй юм.

Тус хэвлэлд онцолсноор, Макроныг бардам зантай гэж олон удаа буруутгаж байсан бөгөөд ялангуяа 2024 онд парламентын ээлжит бус сонгууль явуулах бүтэлгүй шийдвэр гаргасны дараа шүүмжлэл ихэссэн. Уг сонгуулийн үр дүнд түүний нам олонхын суудлаа алдсан билээ.

Макроны зөвлөхөөр ажиллаж байсан Ален Минк Францын удирдагчийг “нарциссист” (өөрийгөө шүтэгч) гэж нэрлээд, түүний болгоомжгүй үйлдэл нь “Францын төрийн институтуудыг аюулд оруулж”, 2027 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хэт барууны үзэлтнүүдийн байр суурийг бэхжүүлсэн хэмээн тэмдэглэжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй