Макрон «планк» барьж буй бичлэгээ нийтлэн, олны доог тохуу болов

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Макрон

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон фитнессийн алдартай влогер Тибо ИнШейптэй (Tibo InShape) хамт «планк» барьж буй бичлэгээ нийтэлсэн нь цахим орчинд шүүмжлэл, доог тохуу дагууллаа.

Макрон уг бичлэгийг Арабын Нэгдсэн Эмират Улсад (АНЭУ) байрлаж буй Францын цэргийн бие бүрэлдэхүүнд зориулан ИнШейпийн зохион байгуулсан дасгал сургуулилтын үеэр авчээ. Гэвч түүний дагагчид уг бичлэгийг тийм ч таатай хүлээж авсангүй.

Хэрэглэгчдийн зүгээс ирсэн шүүмжүүд:

  • Улсын өр ба дүр төрх: Францын гадаад өр 3.4 их наяд еврод хүрээд байхад Ерөнхийлөгч нь өөрийгөө «Том Круз» гэж андууран сурталчилгааны зураг авалт хийж байна хэмээн зарим нь егөөджээ.
  • Дасгалын техник: Түүний суниалт болон планк барьж буй техникийг нь мэргэжлийн бус байна гэж шүүмжлэх хүмүүс цөөнгүй байв.
  • Төсвийн зарцуулалт: Улс орны тэргүүний «PR»-ыг хийхийн тулд влогерт улсын төсвөөс хэдэн төгрөг төлсөн бэ гэх асуултыг олон хүн тавьж байна.

Сануулахад, Тибо ИнШейп нь залуусын эрүүл мэнд, хөдөлгөөний дутагдлын асуудлаар Макронд асуулт тавьж, улс төрийн мэтгэлцээнд хүртэл оролцож байсан Францын хамгийн нөлөө бүхий сошиал оддын нэг юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй