МАМА 2025: К-Попын Шилдгүүд Тодорч, Дээд Шагналуудыг Хуваалаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
МАМА 2025: G-DRAGON, Rose, Stray Kids Дэсан Хүртлээ

К-поп ертөнцийн хамгийн нэр хүндтэй ёслолуудын нэг болох Mnet Asian Music Awards (MAMA) 2025 наадам 11-р сарын 28, 29-ний өдрүүдэд Хонгконгийн Кай Так цэнгэлдэх хүрээлэнд амжилттай болж өндөрлөлөө. Хоёр өдөр үргэлжилсэн энэхүү хөгжмийн их наадмын үеэр олон алдартнууд оролцож, шилдгүүд тодорч, олон онцлох үйл явдал болсныг бүрэн жагсаалтаар хүргэж байна.

Ёслолын Онцлох Мөчүүд ба Эмгэнэлт Явдал

Шагнал гардуулах ёслолын эхний өдрийн хөтлөгчөөр жүжигчин Пак Богум ажилласан бол хоёр дахь өдрийг жүжигчин Ким Хэ Сү хөтөлсөн юм.

Мөн наадам болохоос хэдхэн хоногийн өмнө Ван Фүк Кортод аймшигтай түймэр гарсан нь ёслолтой холбоотой бүхий л үйл ажиллагааг цуцлахад хүргэсэн. Энэхүү харамсалтай ослын улмаас Mirror, izna, KickFlip, Hearts2Hearts, TWS зэрэг хэд хэдэн хамтлагийн бөтгөлж байсан үзүүлбэрүүд нь тоглогдох боломжгүй болжээ. Гэсэн хэдий ч, наадмын гол үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагдаж, Super Junior, G-DRAGON, Stray Kids, TXT-ийн Ёнжүн, BABYMONSTER, aespa зэрэг одууд тайзан дээр гайхалтай тоглолтоо үзүүлсэн.

Шагналтнууд Хэрхэн Тодорсон Бэ?

MAMA 2025 наадмын шалгаруулалтад 2024 оны 10-р сарын 01-нээс 2025 оны 09-р сарын 30-ны хооронд гаргасан к-поп уран бүтээлчдийн дуу, цомгууд нэр дэвших эрхтэй байв.

  • Нэр дэвшигчдийн мэдээллийг ёслолоос сар гаруйн өмнө буюу 10-р сарын 16-нд шууд дамжуулалтаар албан ёсоор зарлаж, «Fans’ Choice» (Шүтэн бишрэгчдийн сонголт) ангиллын санал хураалтыг нээсэн.
  • Шагналын эздийг тодруулахдаа дижитал үзүүлэлт, цомгийн борлуулалт, олон улсын фенүүдийн санал болон хөгжмийн мэргэжилтнүүдийн үнэлгээ зэрэг хэд хэдэн үзүүлэлтийг нэгтгэн дүгнэсэн.

МАМА 2025 Наадмын Дээд Шагнал (Дэсан)-ын Эзэд

Наадмын хамгийн нэр хүндтэй дөрвөн шагналыг (Дэсан) доорх уран бүтээлчид хүртлээ:

  • Жилийн гол уран бүтээлч (Artist of the Year): G-DRAGON
  • Жилийн гол дуу (Song of the Year): “APT” – BLACKPINK’s Rose and Bruno Mars
  • Жилийн гол албум (Album of the Year): Stray Kids – KARMA
  • Шүтэн бишрэгчдийн сонголтоор жилийн гол уран бүтээлч (Fan’s Choice of the Year): ENHYPEN

Үндсэн Шагналууд (BONSANG)

Шагналын ТөрөлЯлагчУран Бүтээл
Шилдэг шинэ уран бүтээлчCORTIS, Hearts2Hearts
Шилдэг эрэгтэй уран бүтээлчG-DRAGON
Шилдэг эмэгтэй уран бүтээлчBLACKPINK’s Rose
Шилдэг эрэгтэй хамтлагSEVENTEEN
Шилдэг эмэгтэй хамтлагaespa
Шилдэг хамтралBLACKPINK’s Rose and Bruno Mars“APT”
Шилдэг эмэгтэй соло бүжгийн үзүүлбэрBLACKPINK’s Jennie“like JENNIE”
Шилдэг эрэгтэй хамтлагийн бүжгийн үзүүлбэрSEVENTEEN“THUNDER”
Шилдэг эмэгтэй хамтлагийн бүжгийн үзүүлбэрaespa“Whiplash”
Шилдэг соло вокал үзүүлбэрBLACKPINK’S Rose“toxic till the end”
Шилдэг хамтлаг вокал үзүүлбэрDAVICHI“Stitching”
Шилдэг хамтлагийн үзүүлбэрDAY6“Maybe Tomorrow”
Шилдэг хип-хоп үзүүлбэрBIG Naughty“MUSIC (ft. Lee Chan-Hyuk)”
Шилдэг киноны дуу (OST)HUNTR X“Golden”
Шилдэг дууны клипBLACKPINK’s Jennie“ZEN”
Шилдэг бүжиг дэглэлтaespa“Whiplash”

Онцгой ба Шүтэн Бишрэгчдийн Сонголтын Шагналууд

  • Fans’ Choice Top 10 – Эмэгтэй: aespa, BABYMONSTER, Hearts2Hearts, (G)I-DLE, ILLIT, ITZY, IU, LE SSERAFIM, Red Velvet’s IRENE, TWICE.
  • Fans’ Choice Top 10 – Эрэгтэй: BTS’ j-hope, BTS’ Jin, ENHYPEN, EXO’s BAEKHYUN, G-DRAGON, NCT DREAM, RIIZE, SEVENTEEN, Stray Kids, ZEROBASEONE.
  • Онцгой Шагналууд:
    • Telasa Favoutire Global Artist: ENHYPEN
    • Inspiring Achievement: SUPER JUNIOR
    • Music Visionary of the Year: Kpop Demon Hunters
    • Breakthrough Artist: ALLDAY PROJECT
    • Favourite Global Performer: IVE
    • Favourite Female Group: IVE
    • Favourite Male Group: BOYNEXTDOOR
    • Global Trend Song: “REBEL HEART” – IVE
    • Favorite Rising Star: izna
    • Favorite Asian Artist: JO1

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй