Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд
Цаг уурын байгууллагын мэдээллээр энэ сарын 11-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 12-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Үүний улмаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, жиндүү, ширүүн өдрүүд үргэлжлэх төлөвтэй байна.
2025 оны 12-р сарын 10–14-ний цаг агаарын урьдчилсан төлөв
- 10-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын өмнөд хэсгээр
- 11-нд баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын баруун өмнөд, говийн аймгуудын баруун хэсгээр
- 12-нд баруун, төвийн аймгуудын өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар
- 13-нд говийн аймгуудын зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи:
- 10-нд Алтайн уулархаг нутгаар
- 11-нд Алтайн уулархаг хэсэг, Арц-Богдын өвөр хоолойгоор
- 12-нд говийн бүс нутгаар секундэд 13–15 м хүртэл ширүүсч, зам даваа хаагдах, шөнөдөө мал хүйтэнд даарах эрсдэл нэмэгдэнэ.
Хүйтний эрч чангарна
10-ноос эхлэн нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч мэдрэгдэхүйц чангарна. Дархадын хотгор, Завхан, Заг–Байдрагийн эх, Идэр, Тэсийн хөндийд:
- Шөнөдөө: –34…–39°
- Өдөртөө: –23…–28°
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэнгийн хөндийд:
- Шөнөдөө: –28…–33°
- Өдөртөө: –16…–21°
Хангайн нурууны өвөр бэл, говийн баруун өмнөд хэсэгт:
- Шөнөдөө: –15…–20°
- Өдөртөө: –5…–10°
Бусад нутгаар:
- Шөнөдөө: –21…–26°
- Өдөртөө: –11…–16° хүйтэн байна.
Иймээс малчид отор нүүдэл, тээвэрчид алсын замдаа гарахдаа цаг агаарын мэдээг сайтар харгалзан үзэж, тоног хэрэгслээ бэлтгэх, сэргийлэх арга хэмжээгээ авах шаардлагатай байна.