“Meta” корпорацын үүсгэн байгуулагч Марк Цукерберг гэргий Присцилла Чаны хамт Майамигийн “Тэрбумтнуудын бункер” гэгддэг Индиан-Крик хиймэл арал дээр 170 сая доллароор харш худалдан авч, дээд амжилт тогтоосон тухай Bloomberg агентлаг эх сурвалжаас эш татан мэдээллээ.
Medee.news сайтын дамжуулснаар, энэ нь Майамигийн түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүнтэй үл хөдлөх хөрөнгийн гэрээ болж байна. Үл хөдлөх хөрөнгийн зуучлагчдын үзэж байгаагаар, хэдийгээр энэ дүн ер бусын сонсогдож байгаа ч цаашид тус бүс нутагт 100 сая доллароос давсан үнийн дүнтэй хэлцлүүд олноор хийгдэх төлөвтэй байгаа аж.
Флорида мужийн Майами-Дейд тойрогт байрлах Индиан-Крик арал нь XX зууны эхээр байгуулагдсан бөгөөд 120 орчим га талбайг хамардаг. “Тэрбумтнуудын бункер”-т Amazon-ийг үүсгэн байгуулагч Жефф Безос, Жаред Кушнер болон санхүүч Карл Айкан нарын алдартнууд үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг байна.