Багш нарын хугацаагүй ажил хаялт эхэлснээс хойш 15 хоног өнгөрөөд байна. Энэ хугацаанд хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МБШУҮЭХ) болон Боловсролын яам хэлэлцээрийн хоёр дахь уулзалтаа хийж байна.
Өчигдөр талууд анхны уулзалтаа зохион байгуулсан бол өнөөдрийн уулзалт илүү тодорхой шаардлага, саналуудыг авч хэлэлцэж байгаа аж.
Үйлдвэрчний эвлэлийн гол шаардлагууд
Багш, боловсролын салбарын ажилчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор МБШУҮЭХ дараах гол шаардлагуудыг тавьжээ:
- Багш, ажилчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх
- Салбарын ажилтнуудыг орон сууцны хөтөлбөрт хамруулах
- Их, дээд сургуулиудын тогтмол зардлыг төрөөс санхүүжүүлэх
- Ажил хаялтын үеийн олговорыг төрөөс олгуулах
- Ажил хаялтын үеийн дарамт, шахалтыг зогсоох
- Нийслэлийн багш, ажилчдад нэмэгдэл урамшуулал олгох
- Боловсролын салбарт улсын төсвийн 20%, ДНБ-ий 6%-ийг тусгах
Хэлэлцээрийн уулзалт үргэлжилж байгаа бөгөөд талууд тохиролцоонд хүрэх эсэх нь ойрын өдрүүдэд тодорхой болох юм.
 
			         
														 
	