Меган Маркл, ханхүү Харри нар Netflix-тэй хамтран шинэ цуврал гаргахаар боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Меган Маркл

Сассексийн гүн ба гүнгийн авхай нар Netflix стриминг платформтой хамтран хэрэгжүүлэх шинэ төслөө албан ёсоор зарлалаа.

Тэд энэ удаад поло (polo) спортын тухай өгүүлэх драм төрлийн цувралын продюсероор ажиллахаар болжээ. Одоогоор нэр нь тодорхойгүй байгаа уг бүтээлийн үйл явдал Флорида мужийн морин спортын төв гэгддэг Веллингтон хотод өрнөх аж. Цувралын гол шугам нь хоорондоо өстэй хоёр баг болон тэднийг удирдаж буй гэр бүлүүдийн ээдрээтэй харилцааг харуулах юм байна.

Уг бүтээл нь ханхүү Харригийн “мөрөөдлийн төсөл” болох “POLO” баримтат цувралаас сэдэвлэгдсэн гэж үзэж байна. Хэдийгээр өмнөх баримтат кино нь төдийлөн өндөр үнэлгээ аваагүй ч шинэ драм цувралын үйл явдал мөн л тус хотод өрнөх гэнэ. Ханхүү Харри өөрөө поло спортоор олон жил хичээллэж байгаа бөгөөд сайн үйлсийн тоглолтуудад тогтмол оролцдог билээ.

“Deadline” хэвлэлийн мэдээлснээр, шинэ цувралыг Харри, Меган нарын “Archewell Productions” болон Жош Шварц, Стефани Сэвиж нарын “Fake Empire” компаниуд хамтран продюсерлах аж.

Өмнө нь хосуудыг Netflix-тэй таарамжгүй харилцаатай болсон гэх яриа гарч байсан ч талууд үүнийг албан ёсоор үгүйсгэж байсан юм. Тэгвэл энэхүү шинэ хамтын ажиллагаа нь тэдний харилцаа хэвийн байгааг баталж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй