Мексикийн загвар өмсөгч Мария Хулисса хар тамхины зартай лорд Эль Менчог баривчлахад эрх баригчдад тусалсан гэх мэдээллийг эрс үгүйсгэлээ.
Энэ талаар Daily Star хэвлэлийн мэдээллээс эш татан Medee.news сайт уламжлав.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 22-ны өдөр Мексикийн цэргийнхэн “Халиско – Шинэ үе” (CJNG) хэмээх хар тамхины картелийг үндэслэгч бөгөөд удирдагч, Эль Менчо хочит Немесио Рубен Осегера Сервантесыг устгасан юм. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэхүү ажиллагаанд 30 настай загвар өмсөгч Мария Хулиссаг холбоотой хэмээн шуугиж байв. Тэдний мэдээлж буйгаар, загвар өмсөгч бүсгүй Эль Менчогийн нууц амраг байсан бөгөөд түүний байршлыг хууль хяналтынханд мэдээлсэн аж.
Эль Менчог устгасны дараа тус картелийн гишүүд гэгдэх этгээдүүд загвар өмсөгч бүсгүйн амь насанд заналхийлж эхэлсэн байна. Тэд илгээсэн мессеждээ “Тэр өөрийг нь тэжээж байсан гарыг хазлаа” хэмээгээд доор нь CJNG гэсэн гарын үсэг зурсан байжээ.
Харин Хулисса өөрийн цахим хуудсаараа дамжуулан бичлэг хийж, худал мэдээлэлд итгэхгүй байхыг уриалав. Тэрээр “Би нэг зүйлийг маш тодорхой хэлмээр байна. Надад энэ нөхцөл байдалтай холбоотой ямар ч зүйл байхгүй” хэмээн мэдэгджээ.