Home Гадаад мэдээМелони, Трамптай уулзахдаа “Өрнөдийг дахин хүчирхэг болгоё” хэмээн уриаллаа

Мелони, Трамптай уулзахдаа “Өрнөдийг дахин хүчирхэг болгоё” хэмээн уриаллаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
“Өрнөдийг дахин хүчирхэг болгоцгооё” гэсэн шинэ уриа зарлажээ

Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамптай Вашингтон хотод уулзаж, “Өрнөдийг дахин хүчирхэг болгоё” гэх уриаг дэвшүүлжээ. Энэхүү уриа нь Трампын сонгуулийн алдарт уриа “Америкийг дахин агуу болгоцгооё” хэмээх санаатай тун ойр бөгөөд хоёр улсын улс төрийн тэргүүнүүд энэ зорилгын төлөө хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

Мелони уулзалтын үеэр “Өрнөд бол зөвхөн газарзүйн нэр томьёо биш. Энэ бол соёл иргэншил. Тэрхүү соёл иргэншлийг би илүү хүчирхэг, нэгдмэл болгохыг зорьж байна. Атлантын далайн хоёр эргийн хооронд үүсээд буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд бид хамтран ажиллах хэрэгтэй. Миний зорилго бол өрнө дахиныг дахин хүчирхэг болгох. Бид хамтдаа энэ зорилгод хүрч чадна” хэмээн онцлон тэмдэглэсэн. Түүний энэхүү мэдэгдэлд Доналд Трамп “Бид чадна” хэмээн товч бөгөөд тодорхой хариулт өгчээ.

Мелони мөн Доналд Трампыг Ром хотод айлчлахыг урьсан бөгөөд энэ айлчлалын хүрээнд Европын Холбооны дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах боломжтойг дурдсан байна.

Италийн тал АНУ-тай харилцаагаа шинэ түвшинд гаргахыг зорьж буйгаа илэрхийлсэн бөгөөд энэ хүрээнд АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс ирэх баасан гарагт Ромд айлчлан Ерөнхий сайд Жоржа Мелони болон Ватиканы төрийн нарийн бичгийн дарга, кардинал Пьетро Паролин нартай уулзах товтой байгаа ажээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.