Америкийн дуучин Мэрайя Кэри 2026 оны 2-р сарын 6-наас 22-ны хооронд Италид болох Өвлийн Олимпын наадмын нээлтийн ёслолд оролцож, дуулах болно. Энэ тухай Наадмыг зохион байгуулах хороо мэдээлснийг Medee.news дамжуулжээ.
Тус хороо “Өөрийн өвөрмөц дуу хоолой, үе болон соёлыг холбосон уран бүтээлээрээ дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн” Кэри нь Наадамд бэлтгэх ажлын сэтгэл хөдлөлийн агуулгыг бүрэн илэрхийлж байна гэж мэдэгджээ. Нээлтийн ёслолын сэдэв “Зохицол” байх болно гэдгийг зохион байгуулагчид нэмж хэлэв.
Нээлтийн ёслол нь Олимпын наадмын түүхэнд анх удаа дөрвөн өөр газарт – Сан-Сиро цэнгэлдэх хүрээлэн, мөн Кортина-д’Ампеццо, Ливиньо, Предаццо хотуудад зэрэг болох юм. Шоуны дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор дэлгээгүй байна. Нээлтийн ёслолын тасалбарын үнэ 260-аас 2,000 еврогийн хооронд хэлбэлзэж байна.