Месси Трампт гарын үсэгтэй бөмбөгөө бэлэглэж, Цагаан ордонд зочлов

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Месси

“Интер Майами” клубийн довтлогч Лионель Месси Цагаан ордонд болсон хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгчид багийнхаа бэлгэдэл бүхий өнгөтэй, тоглогчдын гарын үсэгтэй дурсгалын бөмбөг гардууллаа.

Энэ талаар “ESPN” агентлагийн мэдээллээс иш татан “Medee.news” мэдээллээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны албан ёсны шууд дамжуулалтын үеэр: “Цагаан ордонд Лионель Мессиг угтан авч буй АНУ-ын анхны Ерөнхийлөгч болсондоо бахархаж байна! Лионель, миний хүү чиний үнэнч шүтэн бишрэгч. Тэр чамайг үнэхээр агуу хүн гэж хүндэлдэг. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. Багийн бүх тоглогчдоос Месси хамгийн их дарамт шахалт дор тоглодог байх, учир нь түүнээс хаана ч очсон зөвхөн ялалт хүлээдэг. Тэр өөрийгөө жинхэнэ аварга гэдгээ дахин баталж, АНУ-д түрүүллээ. Хүмүүс Пелег хөлбөмбөгт маш гайхалтай байсан гэж ярьдаг. Та бүхэн хэлээч, Пеле эсвэл Мессигийн хэн нь илүү вэ? Миний хувьд Мессиг илүү гэж бодож байна” хэмээн мэдэгджээ.

Месси Трампт гарын үсэгтэй бөмбөгөө бэлэглэж, Цагаан ордонд зочлов

“Интер Майами” баг МЛС-ийн (MLS Cup) цомд түрүүлсэн баяраа тэмдэглэхээр Цагаан ордонд уригдсан нь энэ юм. Энэ нь Месси АНУ-ын Ерөнхийлөгчтэй биечлэн уулзаж буй анхны тохиолдол байлаа. Өмнө нь буюу 2025 оны нэгдүгээр сард Жо Байдены засаг захиргааны үед тэрээр Ерөнхийлөгчийн одон гардуулах ёслолд оролцож амжаагүй юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй