Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ)-нд үүсээд буй удирдлагын болон санхүүгийн асуудлуудаас үүдэн тус холбооны таван үндсэн хэлтэс албан ёсоор ажил хаялт зарлалаа. Үүнд Тэмцээн зохион байгуулах хэлтэс, Шүүгчийн хэлтэс, Техникийн хэлтэс, Нийтийн хөлбөмбөгийн хэлтэс, Шигшээ багийн алба багтаж байна.
Эдгээр хэлтсүүд хамтран мэдэгдэл гаргаж, “МХБХ-ны үйл ажиллагаа 2024 оны наймдугаар сараас хойш тасралтгүй доголдож эхэлсэн бөгөөд ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг байнга зөрчиж, хэвийн ажиллах боломж нөхцөл бүрдэхгүй байна” хэмээн онцолжээ.
Мөн тус мэдэгдэлд Түр хорооны гаргасан санхүүгийн сонсголын талаарх мэдээлэлтэй холбогдуулан шударга бус үйлдэл гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцохгүй, холбогдох байгууллагад шилжүүлэхгүй байгааг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна.
Тэд МХБХ-ны Тоглогчдын Холбооны (MFFA) зүгээс өмнө нь илэрхийлсэн байр суурийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд энэ удаагийн ажил хаялт нь холбооны дотоод зохион байгуулалт, удирдлагын түвшний хариуцлагатай холбоотой асуудлуудад анхаарал хандуулахыг шаардаж буй үйлдэл гэж тайлбарлажээ.
Ажил хаялтын улмаас дараах тэмцээнүүд тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна:
- Дээд лиг
- Нэгдүгээр лиг
- Футзалын дээд лиг
- Футзалын нэгдүгээр лиг
- Эмэгтэйчүүдийн футзалын лиг
- “Цом 2025” тэмцээн
- 16, 14 хүртэлх насны лиг болон АШТ
Холбооны ажилтнууд МХБХ-ны Их хурлын төлөөлөгчид, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Д.Жаргалсайхан, мөн холбооны Зөвлөлийн гишүүдэд шаардлага хүргүүлж байгаа бөгөөд асуудлыг шийдвэрлэх хүртэл ажил хаялтаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд байна.

3 comments
Та үүнийг тэвчих ёстой байсан нь харамсалтай. Удахгүй шинэ огноог зарлана гэж найдаж байна
Гол нь бүх асуудал чанарын хувьд шийдэгдэнэ. Яарахаас илүү хүлээсэн нь дээр
Энэ нь жаахан харамсалтай, гэхдээ заримдаа ийм саатал гардаг. Бид шинэчлэлтийг хүлээж байна!