МИАТ дэлхийн хамгийн их ахиц дэвшил гаргасан агаарын тээвэрлэгчдийн нэгээр шалгарлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
МИАТ дэлхийн хамгийн их ахиц дэвшил гаргасан агаарын тээвэрлэгчдийн нэгээр шалгарлаа

Олон улсын агаарын тээврийн үнэлгээний тэргүүлэгч байгууллага Skytrax 2025 оны хамгийн их ахиц дэвшил гаргасан дэлхийн 10 агаарын тээвэрлэгчийн жагсаалтыг зарлажээ. Энэхүү жагсаалтад Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК долдугаар байрт бичигдсэн байна.

Тайландаа Skytrax байгууллага МИАТ компанийн сүүлийн жилүүдэд хийсэн стратегийн шинэчлэл, паркын өргөтгөл болон шинэ чиглэлүүд нээсэн зэрэг өөрчлөлтүүдийг өндрөөр үнэлжээ. Тухайлбал, МИАТ:

  • Boeing 787-9 загварын онгоц нэвтрүүлж,
  • Истанбул, Франкфурт зэрэг холын чиглэлд шууд нислэг эхлүүлсэн,
  • Орон нутгийн болон олон улсын нислэгүүдийн давтамж, сүлжээг нэмэгдүүлсэн байна.

Жагсаалтын эхэнд Тайванийн Starlux, түүний араас ITA Airways (Итали), HK Express (Хонгконг), Eurowings (Герман) зэрэг томоохон агаарын тээвэрлэгчид бичигдсэн бол МИАТ анх удаа ижил ангилалд багтсан нь түүхэн амжилт гэж хэлж болно.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment