МИАТ: Улаанбаатар-Шанхай чиглэлд шууд нислэг хийнэ

by Уянга Эрдэнэбилэг
2 комментария
МИАТ

Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч «МИАТ» ТӨХК нь 2025 оны долдугаар сарын 2-ны өдрөөс Улаанбаатар-Шанхай чиглэлийн хуваарьт шууд нислэг хийнэ гэж зарлалаа. Шанхай хот нь Азийн хамгийн том эдийн засгийн төвүүдийн нэг бөгөөд Монголын иргэд, бизнес эрхлэгчдэд стратегийн чухал чиглэл юм. Шууд нислэгтэй болсноор Монгол, Хятадын хоорондын аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрч, зорчигчдын зорчих нөхцөл илүү хялбар болох нь онцлог ач холбогдолтой юм.

МИАТ нь олон улсын нислэгийн сүлжээгээ шат дараатай өргөтгөж байгаа бөгөөд Шанхай чиглэл нь зорчигчдод ая тухтай, найдвартай, шууд нислэгээр үйлчлүүлэх шинэ боломжийг нээж байна.

Нислэгийн дэлгэрэнгүй хуваарь болон тасалбарын талаарх мэдээллийг www.miat.com, албан ёсны Facebook хуудас @MIAT.Official.Page, тасалбар түгээврийн төвүүд, болон 11-333-999 лавлах утсаар авах боломжтой.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 комментария

Дайр 25 июня, 2025 - 15:15

Ямар гоё мэдээ вэ! Ажил хэргийн шугамаар Шанхайд очиход улам амархан боллоо

Reply
Хатай 25 июня, 2025 - 15:24

Ийм шууд нислэгүүд улам олон болоосой. Монгол Улс гадаадтай илүү нээлттэй холбогдох хэрэгтэй

Reply

Leave a Comment