Microsoft корпораци Windows-ын шинэчлэлийн алдааг зассан гэж мэдэгдлээ. Medee.news-ийн дамжуулснаар, энэ тухай Windows Central сэтгүүлд нийтлэгджээ. Асуудал нь үйлдлийн системийн (ОС) шинэчлэлийн явцтай холбоотой. Windows-ын шинэчлэл суулгах явцад хэрэглэгчээс «Шинэчлээд унтраах» товчийг дарж шинэчлэлийг дуусгахыг хүсдэг. Энэ нь компьютер шаардлагатай файлуудыг суулгаад унтрах ёстой гэсэн үг. Гэвч үүний оронд төхөөрөмж дахин ачааллагддаг.
«Энэ асуудал Windows 11 хэрэглэгчдийг хоёр жил гаруйн хугацаанд зовоож байна,» гэж Windows Central-ийн зохиогчид онцолжээ.
TechRadar-ийн сэтгүүлчид ийм төрлийн асуудлууд Windows 10 дээр ч ажиглагддаг байсныг тэмдэглэсэн. Microsoft энэ алдааг эцэслэн зассан гэдгээ мэдэгдэж, уг засвар нь ОС-ын бета хувилбарт аль хэдийн нэвтэрсэн бөгөөд удахгүй бүх хэрэглэгчдэд хүрэх болно.
«Шинэчлээд унтраах функц нь Windows-ын шинэчлэл суулгахыг хүлээж буй үед, хэрэглэгч компьютерээ ашиглаж дууссан бол тустай,» гэж сэтгүүлчид онцолсон байна.
Энэ функцын тусламжтайгаар хэрэглэгч товчийг дарж, явчихахад компьютер шинэчлэлийн үйлдлийг гүйцэтгээд өөрөө унтардаг тул маш тохиромжтой гэжээ.