Холливудын алдарт жүжигчид болох Мила Кунис, Эштон Кутчер нарын гэрлэлтэд ноцтой хямрал нүүрлээд байна.
Ямартай ч Radar Online хэвлэлийн эх сурвалж ийнхүү баталж байна. Үүний шалтгаан нь Эштон Кутчерын ажил хэрэгч байдал буюу хэт их завгүй байгаатай холбоотой гэнэ. Жүжигчин эр бизнес рүү улам бүр гүнзгий орж, чөлөөт цагаа хөрөнгө оруулалт болон технологийн ертөнцөд зориулах болжээ. Тэрээр Холливудын зарим төсөлд тоглож байгаа ч кино урлаг болон ихэнх найз нөхдөө сонирхохоо больсон гэж эх сурвалж дурджээ.
“Түүний бүх эрч хүч хөрөнгө оруулалт болон бизнес эрхлэгчидтэй нөхөрлөхөд чиглэж байна. Тэр байнга уулзалттай байдаг бөгөөд олон компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг. Үүний зэрэгцээ Холливудын цөөн хэдэн төсөл дээр ажиллаж байгаа тул үүнээс гадуур харилцаа тогтоох, цаг гаргах боломж түүнд олдохгүй байна” гэж инсайдер хэлэв.
Түүнчлэн, Эштон Кутчерт эхнэр Мила Кунист гаргах цаг зав хангалтгүй байгаа бөгөөд үүнээс болж жүжигчин бүсгүй өөрийгөө ганцаардмал, бусдаас тусгаарлагдсан мэт мэдрэх болжээ. Үүнээс үүдэн хосуудын харилцаанд гүнзгий ан цав үүссэн гэх мэдээлэл байна.
Ташрамд дурдахад, Мила Кунис, Эштон Кутчер нар 2014 онд сүй тавьж, 2015 оны 7-р сарын 4-нд албан ёсоор гэрлэсэн юм. Хосууд 11 настай охин Ваетт, 9 настай хүү Димитри нарыг хүмүүжүүлж байгаа билээ.