Home Нийгэм “Модлог гарден экспо” үзэсгэлэн маргааш нээгдэнэ

“Модлог гарден экспо” үзэсгэлэн маргааш нээгдэнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
“Модлог гарден экспо”

Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбооноос зохион байгуулж буй ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн-худалдаа тавдугаар сарын 3-наас зургадугаар сарын 30-ныг хүртэл Яармаг дахь “IC Park”-т болно.

Үзэсгэлэнгийн онцлог нь зөвхөн Монголд ургадаг болон нутагшуулсан модны тарьц, суулгац борлуулах бөгөөд хөрсөнд суулгахад амьдрах чадвар сайтай бортоготой суулгацууд худалдаалагдана. Бортогогүй суулгац нь хөрсөнд илүү хурдан ургадаг давуу талтай гэж мэргэжилтнүүд онцолжээ.

Түүнчлэн “Модыг зөвхөн хавар, намарт тарина” гэсэн уламжлалт ойлголтыг өөрчилж, монголчуудыг жилийн турш мод тарих дадалд сургах зорилго тавьж буй. Үндэсний мод үржүүлгийн 25 аж ахуйн нэгж “Жилийн туршид мод тарих соёлд суралцъя” уриалгыг гарган, бүх төрлийн бортоготой мод худалдан борлуулах юм.

Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа

  • 40 гаруй аж ахуйн нэгж оролцоно
  • Мод, бордоо худалдаа
  • Ландшафтын зураг төсөл, тохижилтын үйлчилгээ
  • Цэцэрлэгжүүлэлтийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн танилцуулга
  • Мод, цэцгээр хашаа, цэцэрлэгээ хэрхэн чимэглэх зөвлөгөө
  • Ландшафт төлөвлөлт боловсруулах үйлчилгээ

“Ландшафт гарден” ХХК уг экспогийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Тэд зөвхөн мод тарихаас гадна гоо зүй, загвар зохион байгуулалтад чиглэсэн мэргэжлийн зөвлөгөө өгнө.

Нээлтийн өдөр үзэсгэлэнд ирсэн бүх зочдод бортоготой тарьц, суулгац бэлэглэх юм байна.

You may also like

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.