“Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийн эрэгтэй, эмэгтэй жүдочид багийн дүнгээр тэргүүллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Мон-Алтиус Цагаанбаатар академи

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Бандийн Хаштогтохын нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн олон хотын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээний гурав дахь өдөр ахлах насны ангиллын барилдаан явагдсан бөгөөд “Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийн тамирчид амжилттай оролцож, нийт 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж, есөн тамирчин шагналт байрт шалгарлаа.

Багийн дүн:

  • Эрэгтэй баг — I байр, Алтан медаль, Цом
  • Эмэгтэй баг — I байр, Алтан медаль, Цом

Тэмцээний 48 кг-ын жинд түрүүлсэн Б. Түмэнжаргал “Эмэгтэй шилдэг жүдочин”-оор тодорсон байна.

Медаль хүртсэн тамирчид:

  • Б. Түмэнжаргал — Алт (48 кг)
  • Б. Хангал — Алт (73 кг)
  • Б. Тэмүүлэн — Алт (81 кг)
  • Б. Содмандах — Мөнгө (60 кг)
  • Г. Цогцолмаа — Мөнгө (52 кг)
  • Г. Пагважамбал — Хүрэл (50 кг)
  • Б. Тэмүүлэн — Хүрэл (81 кг)
  • М. Анударь — Хүрэл (63 кг)

Шагналт байр эзэлсэн тамирчид:

  • Б. Чингүнжав — 7-р байр (66 кг)
  • Г. Замилан — 7-р байр (-90 кг)
  • Б. Тэлмүүн — 5-р байр (+90 кг)
  • Б. Намууцэцэг — 5-р байр (48 кг)
  • Б. Амин-Эрдэнэ — 5-р байр (48 кг)
  • Б. Уянга — 5-р байр (52 кг)
  • М. Хулан — 7-р байр (57 кг)
  • Б. Уянга — 7-р байр (57 кг)
  • Д. Номин-Эрдэнэ — 7-р байр (63 кг)

Тэмцээнд оролцсон тамирчид бэлтгэл сургуулилтаа өндөр түвшинд хийсний үр дүнд багийн амжилтыг бататгаж, академийн нэр хүндийг өсгөсөн гэж зохион байгуулагчид онцолжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй