Home УлстөрМОНГОЛ ДИПЛОМАТ Н.ЧИМГҮҮНДАРЬ ФРАНЦЫН ХҮЛЭГТ БААТАР ОДОНГООР ШАГНАГДЛАА

МОНГОЛ ДИПЛОМАТ Н.ЧИМГҮҮНДАРЬ ФРАНЦЫН ХҮЛЭГТ БААТАР ОДОНГООР ШАГНАГДЛАА

by Саруул Батболд
0 comments
Н. Чимгүүндарь

Монгол Улсын тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) Талуудын бага хурлын (COP17) бэлтгэл ажлын албаны дарга Наваан-Юндэнгийн Чимгүүндарь Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Францын Үндэсний гавьяаны Хүлэгт баатар” одон хүртжээ.

Энэ нь Францын төрийн дээд шагналуудын нэг бөгөөд олон улсын хамтын ажиллагаа, улс орнуудын харилцааг бэхжүүлэхэд оруулсан онцгой хувь нэмрийг үнэлдэг нэр хүндтэй одон юм.

Монголын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг шагналын талаар:

“Энэ шагнал нь олон улсын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулж, хариуцлагатай, тууштай, үр дүнтэй ажилласан байдлыг олон улсын хэмжээнд үнэлсэн эрхэм хүндэтгэлийн илэрхийлэл гэж үзэж байна.
Эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөж, Монгол–Францын найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан энэхүү түүхэн амжилтад гүн талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.” хэмээн онцолжээ.

Н.Чимгүүндарь нь олон улсын дипломат харилцааны салбарт олон жил идэвхтэй, тууштай ажиллаж, Монгол Улсын гадаад бодлогын хэрэгжилт, ялангуяа байгаль орчны тулгамдсан асуудал болох цөлжилттэй тэмцэх чиглэлд манлайлал үзүүлсэн билээ. Түүний энэхүү шагнал нь Монгол Улсын гадаад нэр хүндийг өсгөх, Францтай стратегийн түншлэлийг улам гүнзгийрүүлэх нэгэн илэрхийлэл боллоо.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.