Монгол наадам — 5000 жилийн төрт ёсны бахархал

by Уянга Эрдэнэбилэг
2 комментария
Монгол наадам — 5000 жилийн төрт ёсны бахархал

Монголын Үндэсний их баяр наадам нь зүгээр нэг наадам бус, төрт ёсны түүх, тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч хүчтэй бэлгэдэл юм. Энэхүү баяр нь зөвхөн зугаа цэнгэлийн өдөр биш, харин Монгол үндэстний оршин тогтнохын баталгаа, соёлын дархлаа, нийгмийн оюун санааны тулгуур хэмээн тооцогддог.

Наадмын гурван гол агуулга

  1. Тусгаар тогтнолын бэлгэдэл
    Үндэсний их баяр наадам нь Монгол төрийн түүхэн уламжлалыг олон нийтэд тунхагладаг улс төрийн баяр юм. “Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Ардын хувьсгалын 104 жилийн ой” гэх мэт түүхэн тооллыг жил бүрийн наадмаар зарладаг нь монголчуудын олон мянганы төрт ёсны уламжлалтай гэдгийг дахин дахин сануулдаг. Энэ нь улс орныхоо тусгаар тогтнолыг бэхжүүлэх, баталгаажуулах зорилготой.
  2. Үндэстнийг нэгтгэх үүрэг
    Баяр ёслол бол аль ч үндэстэнд хүмүүсийг нэгтгэгч хүчин зүйл. Монголчууд наадмаараа нийтээрээ нэгэн үнэт зүйлд төвлөрдөг бөгөөд энэ нь “Би монгол хүн” гэдгээ мэдрэх сэтгэлзүйн чухал үйл явц болж өгдөг. Хэдий зарим хүмүүс наадмыг шүүмжилдэг ч энэ нь баярт анхаарал хандуулж байгаагийн шинж юм. Наадам бол бүх нийтийн соёлын төв цэг юм.
  3. Соёл, уламжлалаа өвлүүлэх хэрэгсэл
    Наадам нь үндэсний өв соёл, уламжлалыг хамгийн өргөн хүрээнд олон нийтэд дэлгэдэг баяр. Ардын урлаг, үндэсний хувцас, уламжлалт наадгай, спорт, хоол хүнс зэрэг бүхий л соёлын илэрхийлэл энэ үеэр ил гарч, дараа дараагийн үед өвлөгддөг. Үүгээрээ наадам нь монголчуудын соёлын дархлаа, ижилслийн гол институци болж байна.

Наадмын уг сурвалж

Наадам нь анх язгуурын түвшинд байгаль дэлхийдээ талархах, ургацын баяр хэлбэртэй байжээ. Монголчуудын амьдралын үндэс болсон мал аж ахуй, түүний үр шим тарга тэвээрэгтэй уялдан баяр тэмдэглэх болсон нь өнөөгийн наадмын суурь болсон байна. “Дэнж хотойтол сайхан наадав” гэх үгний цаана мал таргалж, сүү сааль дэлгэрсэн үеийн баяр хөөрийг илтгэдэг утга агуулагддаг.

Түүхэн хөгжил

Наадам түүхэндээ дараах дөрвөн үе шатыг туулжээ:

  1. Язгуур наадмын үе (5000 жилийн өмнөөс Хүннүгийн үе хүртэл)
    Байгаль, ургацын үр шимд талархсан баяр байсан.
  2. Хүннүгийн үеэс төрт ёсны баяр болох үе
    Төр ард түмнээ баяр хөөрөөр нэгтгэх хэрэгсэл болгон ашиглаж, төрийн зохион байгуулалттай тэмдэглэдэг болсон.
  3. Манжийн үеийн шашинтай хосолсон баяр
    Наадам буддын шашны ёслолтой хосолсон ч төрийн агуулгаа хадгалж үлдсэн.
  4. 1911 оноос өнөөдрийг хүртэлх орчин үеийн наадам
    Тусгаар тогтнолоо сэргээсний дараа уламжлалт болон орчин үеийн төрийн баярыг хослуулсан хэлбэртэй болсон. Зөвлөлтийн соёлын нөлөөгөөр урлаг, спорт, цэргийн жагсаал зэрэг элементүүд нэмэгдсэн. 1955 оноос наадмыг нэгтгэн тэмдэглэх тогтолцоо бүрэн тогтжээ.

Наадмаар юуг цээрлэх вэ?

Наадам бол монголчуудын хамгийн дээд сайн сайхны бэлгэдэл учир энэ баярт харш аливаа үйлдэл, үзэл суртлыг цээрлэх учиртай. Ялангуяа үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлөх аливаа үг хэл, үйл хандлага нь наадмын мөн чанарт үл нийцнэ.

Наадам 2025 хэд хэдэн өвөрмөц онцлог, шинэчлэлтүүдийг багтаах болно — энд зарим онцлох үйл явдлууд байна:

Танд ч бас таалагдаж магадгүй

2 комментария

Каймиш 9 июля, 2025 - 16:01

Тэд зөвхөн тэмцээнийг төдийгүй соёл урлаг — хөгжим, ардын хувцас, зан үйлийг тэмдэглэдэг нь гайхалтай юм. Энэ нь түүхийг дээдлэх жинхэнэ ёс юм шиг санагддаг

Reply
Тарагай 9 июля, 2025 - 16:23

Уламжлал хадгалагдан үлдэж, амьд хэвээр байгаа нь үнэхээр гайхалтай

Reply

Leave a Comment