Монгол, Саудын Араб хооронд шууд нислэгийн эрх зүйн орчин бүрдлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Монгол, Саудын Араб хооронд шууд нислэгийн эрх зүйн орчин бүрдлээ

Хэлэлцээр батлагдсан нь

2025 оны есдүгээр сарын 17-нд болсон Засгийн газрын хуралдаанаар энэ оны долоодугаар сарын 16-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.

Шууд нислэгийн ач холбогдол

Энэхүү хэлэлцээр батлагдсанаар Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бий болж, хоёр улсын агаарын харилцааг хөгжүүлэх суурь нөхцөл бүрдэж байна. Ингэснээр Баруун Азийн чиглэлд нислэгийн шинэ боломж нээгдэхээс гадна олон улсын тээвэр, логистикийн сүлжээнд холбогдох, нислэгийн сүлжээг өргөжүүлэх, зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлал болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Хөгжлийн бодлоготой уялдсан алхам

Засгийн газар урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэхийн зэрэгцээ 2023–2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан бөгөөд энэ хүрээнд Зам, тээврийн яам агаарын тээврийн либералчлалыг дэмжиж, нислэгийн чиглэл, тоо, давтамжийг нэмэгдүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлж байгааг ЗГХМОНХГ онцоллоо.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй