Монгол тамирчид чөлөөт нислэгийн ДАШТ-ээс хоёр мөнгөн медаль хүртлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Монгол тамирчид чөлөөт нислэгийн ДАШТ-ээс хоёр мөнгөн медаль хүртлээ

Румын улсын Салонто хотод долдугаар сарын 20-27-ны өдрүүдэд болсон “Чөлөөт нислэгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д Монголын баг тамирчид амжилттай оролцож, хоёр мөнгөн медаль хүртлээ. Энэхүү тэмцээнийг Олон улсын агаарын спортын холбоо (FAI) хоёр жил тутам зохион байгуулдаг уламжлалтай.

Улс орнуудын нийт 46 багийн дунд өрсөлдсөн манай улсын төлөөлөл онцгой амжилт үзүүлсэн нь:

Хэнтий аймгийн Хэрлэн-1 сургуулийн сурагч Ц.Наранболор F1Q төрөлд эмэгтэйчүүд болон өсвөр үеийн ангилалд мөнгөн медаль хүртсэн.

Мөн тус сургуулийн сурагч Э.Хангал F1B төрөлд мөнгөн медалийн эзэн болсон байна.

Тэднийг дасгалжуулагч Ц.Цогбадрах бэлтгэсэн бөгөөд энэ амжилт нь Монгол Улсын багийг ДАШТ-д долоодугаар байрт эрэмбэлэгдэхэд хүргэсэн юм.

Үүнээс гадна Монгол Улс 2027 онд болох дараагийн ДАШТ-ийг өөрийн нутагт зохион байгуулах эрхтэй болсон нь түүхэн амжилтад тооцогдож байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment