Home Спорт Монгол Улс 22 жүдочоор Барсигийн “Их дуулга”-д оролцоно

Монгол Улс 22 жүдочоор Барсигийн “Их дуулга”-д оролцоно

by Уянга Эрдэнэбилэг
2 comments
“Их дуулга”

Олон улсын жүдо бөхийн холбооны зохион байгуулдаг Барсигийн “Их дуулга” тэмцээний зургаа дахь цуврал нь энэ сарын 9-нд Казахстаны Астана хотод эхэлнэ. Тус тэмцээнд одоогоор 47 орны 390 гаруй жүдоч оролцохоор мэдүүлэг өгчээ.

Монгол Улсаас шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага дор эрэгтэй 11, эмэгтэй 11 жүдоч Астанаг зорьж байна. Бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдээс 60 кг-д Б.Сүхбат, Б.Энэбиш, 66 кг-д Ө.Жанцандорж, Г.Хэрлэн, 73 кг-д Л.Анхзаяа, Б.Эрдэнэбаяр, 81 кг-д Г.Батсугар, 90 кг-д Б.Мөнхбаяр, -100 кг-д Б.Хүдэрчулуун, А.Энхбаяр, +100 кг-д Б.Гончигсүрэн нар оролцох бол эмэгтэйчүүдээс 48 кг-д Г.Наранцэцэг, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д Л.Энхрийлэн, Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, Д.Есүй, -78 кг-д А.Дуламсүрэн, Ж.Урангоо, +78 кг-д А.Амарсайхан нар зодоглоно.

Барсигийн “Их дуулга” нь ирэх сарын 13-нд Унгарын Будапешт хотод эхлэх насанд хүрэгчдийн ДАШТ-ий өмнө болсон учраас жүдочдын хувьд сорилго болон зохион байгуулагдаж байна. Тэмцээний финалын барилдааныг С1 телевиз эх орон даяар шууд дамжуулна.

You may also like

2 comments

Тохтоа 5 сар 6, 2025 - 10:54 am

Тамирчиддаа амжилт хүсье! Бид танд итгэж байна

Reply
Есукат 5 сар 6, 2025 - 11:45 am

22 оролцогч – сайн баг! Тэд эх орондоо медаль авчирна гэж найдаж байна

Reply

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.