Table of Contents
Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй “Abu Dhabi International Book Fair 2025” буюу олон улсын номын яармагт Монгол Улс анх удаа албан ёсоор оролцож, үндэснийхээ ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг олон улсад танилцуулж байна.
Монголын оролцоо
Монгол Улсаас Монголын хэвлэлийн үйлдвэрүүд, Хэвлэн нийтлэгчдийн холбоо нэгдэн оролцож, дараах зорилгыг тавин ажиллаж байна:
- Монгол зохиолчдын бүтээл, хэвлэлийн бүтээгдэхүүнийг гадаадын уншигчдад хүргэх
- Хамтын ажиллагааны шинэ түншүүдтэй холбогдох
- Хөрөнгө оруулалт, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжийг нэмэгдүүлэх
Дэлхийн хамгийн том номын үзэсгэлэнгийн нэг
Уг үзэсгэлэн нь 2025 оны 4-р сарын 25-наас 5-р сарын 5-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд:
- 96 орны 1400 гаруй оролцогч оролцож байна
- Уран зохиол, шинжлэх ухаан, технологи, дижитал контент, урлаг гэх мэт олон салбарыг хамарсан 2000 гаруй арга хэмжээ, хэлэлцүүлэг зохиогдож байна
- Соёл, урлагийн интерактив булан, хөтөлбөрүүд иргэд, хүүхэд залуусын анхаарлыг татаж байна
“Go Mongolia” брэндийн дор үндэсний онцлогийг сурталчилж байна
Монголын оролцогчид “Go Mongolia” үндэсний брэндийн хүрээнд:
- Монгол орны ан амьтан, шувуучлахуйн соёл, бичиг соёлын дурсгалууд зэрэг өв уламжлалыг харуулсан
- 120 гаруй ном, бүтээлийг олон нийтэд толилуулж байна
Энэхүү олон улсын яармагт анх удаа оролцож буй Монгол Улс үндэсний соёл, уран бүтээл, ном хэвлэлийн салбарынхандаа шинэ зах зээл, түншлэл, хөрөнгө оруулалтын боломж нээж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.