Монгол Улс ардчиллын үзүүлэлтээр ахиц гаргав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Потанины мөсөн гол, Чихачёвын нуруу зэрэг нэрийг монголоор шинэчилж батлуулах шийдвэр дэмжив

“Varieties of Democracy” институтын 2026 оны тайланд Монгол Улс ардчиллын индексээр 75 дугаар байрт эрэмбэлэгдэж, өмнөх онуудтай харьцуулахад байр ахисан үзүүлэлттэй гарчээ. Тус байгууллага 1789 оноос хойш улс орнуудын ардчиллын түвшинг судлан үнэлж ирсэн юм.

2024, 2025 оны тайланд либерал ардчиллын индексээр Монгол Улс 81 дүгээр байрт жагсаж байсан бол энэ жил зургаан байр урагшилсан байна. Энэ нь ардчиллын чанар, тогтолцооны зарим үзүүлэлт сайжирсныг илтгэж байгаа үзүүлэлт юм.

Харин зөвлөлдөх ардчиллын индексээр илүү өндөр ахиц гарч, 25 байраар урагшлан 40 дүгээр байрт оржээ. Энэ үзүүлэлт нь бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад олон талын оролцоо, хэлэлцүүлэг нэмэгдэж байгааг харуулж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй