Монгол Улс Netflix-ийн “Physical Asia” шоуны оролцогч болж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Монгол Улс Netflix-ийн “Physical Asia” шоуны оролцогч болж байна

Өмнөд Солонгосын MBC сувгийн хамтаар Netflix-ийн бүтээсэн алдарт “Physical 100” реалити шоу өмнө нь олон сая үзэгчийн анхаарлыг татаж байсан билээ. 100 оролцогч хүч чадал, авхаалж самбаагаараа өрсөлдөж, 300 сая воны шагналын төлөө тэмцдэг уг шоу энэ удаа шинэ шатанд гарлаа.

2025 оны аравдугаар сард “Physical Asia” нэртэй олон улсын хувилбар үзэгчдэд хүрэхээр болжээ. Энэхүү удаагийн тэмцээнд зөвхөн Солонгосын оролцогчид бус Азийн найман улсын төлөөлөгчид багтаж буй нь онцлог.

Зохион байгуулагчид зарласнаар Австрали, Филиппин, Тайланд, Өмнөд Солонгос, Монгол, Япон, Индонез, Турк улсаас тус бүр найман оролцогч сонгогджээ. Ингэснээр Монгол Улс анх удаа Netflix-ийн энэхүү нэр хүндтэй шоуны олон улсын тайзанд алхам хийж байна.

Сонирхуулахад, энэ оны хоёрдугаар сард Филиппиний талаас домогт боксчин Мэнни Пакьяао оролцохоо мэдэгдсэн бол бусад орны оролцогчдын нэрс одоогоор нууц хэвээр байна.

Netflix “Physical Asia”-тай зэрэгцэн АНУ, Итали зэрэг улсад энэхүү шоуны шинэ хувилбаруудыг бэлтгэж буйгаа мөн зарлажээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй