Монгол улс ОХУ-тай татварын мэдээлэл солилцдог орнуудын тоонд багтав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Монгол улс ОХУ-тай татварын мэдээлэл солилцдог орнуудын тоонд багтав

ОХУ-ын Холбооны татварын алба гадаадад амьдарч буй иргэдийнхээ санхүүгийн мэдээллийг авах зорилгоор есөн улстай мэдээлэл солилцохоор болсон талаар эх сурвалжууд мэдээлэв.

Шинэ захирамжийн төсөлд дараах орнууд багтжээ: Армени, Антигуа ба Барбуда, Ботсвана, Вьетнам, Серби, Монтенегро, Монгол, Кабо Верде, Кени.

Энэ нь Украины дайн эхэлснээс хойш Оросын иргэд олноороо гадаад руу шилжин суурьшиж байгаа үед татварын орлогыг нэмэгдүүлэх зорилготой алхам гэж тайлбарлагдаж байна.

The Economist-ийн тооцоогоор, дайнаас хойш 500 мянгаас 1.3 сая хүн Оросоос гарсан бөгөөд энэ нь XXI зууны хамгийн том хүн амын шилжилт хөдөлгөөнд тооцогдож байна. Тэдгээрийн дор хаяж 666 мянган хүн өнөөг хүртэл эх орондоо буцалгүй, гадаадад амьдарч байгаа аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй