Монгол улс уулын цанын тэмцээнд анх удаа олимпын өвөлд оролцоно

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Милан-Кортина-2026

Монголын цанын шигшээ багийн тамирчин А.Алтанзул уулын цанын ангиллаар өвлийн олимпод оролцох эрхээ авч, түүхэн амжилт гаргалаа. Тэрээр Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод байрлах доторх цанын төвд болсон олон улсын дөрвөн гараатай уралдаанд зургаадугаар байрт 88.55 оноо, долдугаар байрт 94.94 оноо авч, 2026 оны олимпын эрх авахад шаардагдах таван гарааны дундаж оноог 120-оос доош байлгах шаардлагыг хангасан байна. Түүний дундаж оноо 108.18 байсан нь “Милан-Кортина-2026” өвлийн XXV олимпод оролцох баталгаа болжээ.

Ингэснээр Монгол улс өвлийн олимпод нийт гурван тамирчин илгээх боломж бүрдлээ. Өмнө нь гүйлтийн цанын тамирчид Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар эрхээ авсан байсан билээ. Энэ амжилт Монголын өвлийн спортын түүхэнд шинэ хуудас нээж, уулын цанын төрлөөр анх удаа олимпод өрсөлдөх боломжийг олгож байна.

Олимпод оролцох Монголын тамирчид:

  • А.Алтанзул: Уулын цана
  • Б.Ачбадрах: Гүйлтийн цана
  • Э.Ариунтунгалаг: Гүйлтийн цана

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй