Монгол Улсын 2026 оны төсвийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов

by Уянга Эрдэнэбилэг
2 комментария
Монгол Улсын 2026 оны төсвийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов

Засгийн газар өнөөдөр Монгол Улсын 2026 оны төсөвтэй холбоотой багц хуулийн төслүүдийг хэлэлцэж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хүрээнд дараах төсвийн тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ:

  • Монгол Улсын 2026 оны төсөв
  • Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсөв
  • Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсөв
  • Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсөв

Мөн эдгээртэй уялдан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслүүдийг багтаасан байна.

Үүнээс гадна, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Засгийн газар хэлэлцэж, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барихаар тогтов.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 комментария

Эбускун 27 августа, 2025 - 17:09

Ирэх жилийн төсөвт үнэхээр ард иргэдэд хэрэгтэй зүйлс орсон байгаасай

Reply
Хайду 27 августа, 2025 - 17:51

Төсвийн мөнгө зөв зарцуулагдаж, хөгжилд нэмэр болоосой

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй