Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Итали Улсад Төрийн Айлчлал Хийхээр Ромд Хүрэлцэн Ирлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
У.Хүрэлсүх

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Айлчлал 2025 оны 12 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд Ром хотноо үргэлжилнэ. Энэхүү айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлог юм.

Ром Хотод Угтан Авах Ёслол:

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ром хотын “Фиучимино” олон улсын нисэх онгоцны буудалд албаны хүмүүс угтан авлаа.

  • Италийн Тал:
    • Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Итали-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Никола Карэ.
    • Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Дипломат ёслолын газрын захирал Бруно Паскуино.
    • Монгол Улсад суугаа Элчин сайд Жованна Пиккаррэта.
    • Гэгээн Ширээт Улсын Төрийн нарийн бичгийн дарга нарын газрын Ёслолын хэлтсийн дэд дарга Бруно Бастос Линс.
  • Монголын Тал:
    • Тус улсад суугаа Элчин сайд Ц.Нарантунгалаг.
    • Гэгээн Ширээт Улсад хавсран суугаа Элчин сайд Д.Гэрэлмаа нар.

Бүгд Найрамдах Итали Улсын Товч Мэдээлэл:

ҮзүүлэлтМэдээлэл
Түүхэн Үндэс1861 онд хаант засаглалтай нэгдсэн улсаа байгуулж, 1946 онд бүх нийтийн санал асуулгаар Бүгд Найрамдах засаглалтай болсон.
Олон Улсын Байр Суурь“Их-7” (G7) бүлгийн гишүүн, улс төр, эдийн засгийн нөлөө бүхий. НАТО, Европын Холбооны голлох гишүүн.
Хүн Ам59 сая.
ДНБ2.2 их наяд ам.доллар.
Голлох Эдийн Засгийн СалбарҮйлчилгээ (65%), Аж үйлдвэр (23%), Хөдөө аж ахуй (2%).
Байгалийн НөөцНүүрс, мөнгөн ус, цайр, гантиг, хайлуур жонш, байгалийн хий, загасны арвин нөөцтэй.
Алдартай ХүмүүсМарко Поло, Христофер Колумб, Леонардо Да Винчи, Галилей, Микеланжело, Лучиано Павороти зэрэг.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй