Монголбанк 2025 оны есдүгээр сард нийт 2,094.7 кг үнэт металл худалдан авчээ. Ингэснээр оны эхнээс хойш нийтдээ 9.8 тонн үнэт металл төв банкинд орсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19.5 хувиар буурсан дүн юм.
Аймгуудаар нь харвал, оны эхнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 624.1 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс 1,379.8 кг үнэт металл худалдан аваад байна.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнэ дэлхийн зах зээлийн ханшаас хамаарч тогтоогддог бөгөөд 2025 оны есдүгээр сарын дундаж ханш 421,177.73 төгрөг байжээ.