Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-д дурангийн аргаар бөөр авах мэс заслыг анх удаа амжилттай хийсэн талаар Эрүүл Мэндийн Яам мэдээллээ. Энэ үйл явдал нь тус төвийн хувьд эмчилгээний шинэ түвшинд гарч буй чухал алхам болж байна. “Төвлөрлийг сааруулах” улсын бодлогын хүрээнд ХӨСҮТ нь эмчилгээ, оношилгооны нэр төрлийг шат дараатайгаар нэмэгдүүлж, орчин үеийн технологи, инновацыг эмнэлгийн практикт нэвтрүүлэх зорилтыг хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд бөөрний мэс заслын тусламж үйлчилгээг шинээр нэвтрүүлж, анхны дурангийн аргаар баруун бөөрийг авах мэс заслыг Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн бөөрний мэс заслын тасгийн эрхлэгч А. Ханхонгортой хамтран амжилттай хийжээ. Эрүүл Мэндийн Яам цаашид эмчилгээний нэр төрлийг өргөжүүлж, илүү чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэхээр зорьж буйг онцлон мэдээлсэн байна.
Монголд анх удаа: ХӨСҮТ-д дурангаар бөөр авах мэс засал амжилттай хийгдлээ
16