Монголд илрээд буй нууц уулзалт: Юн Сүк Ёлын цэргийн хуйвалдааны сэжиг ил болов

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Монголд илрээд буй нууц уулзалт: Юн Сүк Ёлын цэргийн хуйвалдааны сэжиг ил болов

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сүк Ёл 2024 оны сүүлчээр улс орондоо цэргийн дэглэм тогтоох гэж оролдсон гэх хэрэгт холбогдон мөрдөн байцаалтад ороод буй. Түүний энэ оролдлогын ард олон улсын түвшний үйл ажиллагаа өрнөсөн байж болзошгүй талаар тус улсын хэвлэлүүд онцолжээ.

Монгол Улсад болсон үйл явдал хэргийг шалгахад холбогдов

Өмнөд Солонгосын тусгай прокурор Чо Юн Сокийн удирдсан мөрдөгчдийн багийн мэдээлснээр, Юн Сүк Ёл Монгол Улсад байрлах Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын (Умард Солонгос) элчин сайдын яамтай холбоо тогтоохыг санаархсан үйлдлийг шалгаж эхэлсэн байна.

Энэхүү үйл явдал 2024 оны арванхоёрдугаар сарын 3-нд, цэргийн дэглэм албан ёсоор зарлагдахаас хэдхэн хоногийн өмнө Улаанбаатарт болсон ажээ.

Хууль хүчнийхэнд баригдсан тагнуулууд

Мөрдлөгийн явцад илэрснээр, Өмнөд Солонгосын цэргийн тагнуулын албаны хоёр ажилтан Монгол дахь зуучлагчаар дамжуулан Умард Солонгосын дипломат албаныхантай уулзахыг оролдсон бөгөөд энэ явцдаа Монголын хууль хяналтын байгууллагад саатуулагдсан байна.

Тэдний гол зорилго нь Ерөнхийлөгч асан Юн Сүк Ёлын зүгээс цэргийн дэглэмийг зөвтгөх зорилгоор Умард Солонгостой хуйвалдан, зохиомол зэвсэгт мөргөлдөөн үүсгэх явдал байсан гэнэ.

Хууль зөрчсөн байж болзошгүй үйлдэл

Өмнөд Солонгосын эрүүгийн хуулийн 92 дугаар зүйлд зааснаар, гадаад улсын байгууллагатай хамтран зэвсэгт мөргөлдөөн өдөөхийг хуулиар хатуу хориглосон байдаг. Хэрвээ дээрх үйл ажиллагаа батлагдвал уг хэрэгт холбогдсон этгээдүүд бүх насаар хоригдох, эсвэл цаазаар авах ял сонсох хүртэлх шийтгэл хүлээж болзошгүй ажээ.

Но Сан Воны бичиг баримт ил боллоо

Мөн мөрдөн шалгалтаар ил болсон тагнуулын газрын дарга асан Но Сан Воны тэмдэглэлд “NLL орчимд халдлага зохион байгуулах” гэх агуулгатай бичиг байсан нь хоёр Солонгосын усан хил дээр зориудаар мөргөлдөөн үүсгэх зорилго агуулж байсныг илтгэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment