Монголд: Ким Дун Хён, Амотти нар Лхагва-Очирын гэрт зочилж, үндэсний соёлтой танилцана

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Циркчин Э.Лхагва-Очирынд зочилж, морь унаж, нум сум харвахаар ирсэн Ким Дун Хён, Амотти

Netflix стриминг платформ “Physical: Welcome to Mongolia” нэртэй шинэ реалити шоугаа зарлаж, зураг авалтын баг болон оролцогчид Монгол Улсад ирээд байна. Уг нэвтрүүлэгт Солонгос болон Монголын шилдэг тамирчид оролцох бөгөөд тэдний уулзалт, тэмцээнийг гол агуулга болгохоо мэдэгдсэн. Оролцогчдын бүрэлдэхүүнд зодог тайлсан холимог тулааны тамирчин Ким Дун Хён, Кроссфитийн тамирчин Амотти, МУГЖ Эрдэнэ-Очирын Лхагва-Очир (Cirque du Soleil-ийн акробатчин), болон Орхонбаяр Баярсайхан нар багтаж байгаа юм.

Монголд: Ким Дун Хён, Амотти нар Лхагва-Очирын гэрт зочилж, үндэсний соёлтой танилцана

Солонгосчууд Монголд: Э.Лхагва-Очирын гэрт

Солонгосоос Ким Дун Хён, Амотти нар Netflix-ийн продакшны хамт Монголд ирсэн бөгөөд тэднийг Улсын Арслан Б.Орхонбаяр угтан авсан мэдээллийг өмнө нь бид хүргэж байсан. Тэд энэ удаад алдарт циркчин, МУГЖ Э.Лхагва-Очирын гэрт зочлохоос гадна Монголын уламжлалт соёлтой гүнзгий танилцах аж.

  • Үзэх үйл ажиллагаа:
    • Морь унах
    • Нум сум харвах
    • Монгол гэрийн соёлтой танилцах

Уг шоу нийт дөрвөн ангитай бөгөөд эхний хоёр анги арванхоёрдугаар сарын 24-нд, харин үлдсэн гурав, дөрөвдүгээр ангиуд арванхоёрдугаар сарын 31-нд Netflix-ээр цацагдах хуваарьтай байна.

Оролцогчдын тухай товч мэдээлэл

Амотти (Ким Жэ Хон)

33 настай (1992 оны 11-р сарын 9-нд төрсөн) Амотти нь Өмнөд Солонгосын алдартай YouTuber бөгөөд CrossFit-ийн тамирчин. Тэрбээр «Physical: 100 2-р улирал — Underground» цувралын ялагч юм. Тэрээр 2013 онд Тэнгисийн явган цэргийн албыг хааж, мөн ондоо кроссфитээр хичээллэж эхэлсэн. 2019 онд CrossFit Open-д 6-р байр, Азийн аварга шалгаруулах тэмцээнд 2-р байр эзэлсэн амжилттай.

Амотти 2021 онд «Ган цэргүүд» нэвтрүүлэгт оролцох байсан ч зураг авалт эхлэхийн өмнөхөн автомашины осолд орсноор кроссфит тэмцээнээ орхиж, фитнессийн чиглэлээр YouTube суваг нээжээ.

Амотти

Ким Дун Хён

44 настай (1981 оны 11-р сарын 17-нд төрсөн) Ким Дун Хён нь UFC-д дэвшсэн анхны Солонгос тамирчин гэдгээрээ алдартай. Тэрээр хагас дунд жингийн шилдэг өрсөлдөгч байсан бөгөөд одоо нэвтрүүлэгт идэвхтэй оролцож, мөн YouTuber хийдэг. 185 см өндөр, 94 кг жинтэй. Тэрээр ММА-д шаардлагатай техникийг сурахаар Ёнгин их сургуулийн Жүдо бөхийн тэнхимд элсэж байжээ.

Ким Дун Хён

Ким Дун Хён «Physical: Asia» нэвтрүүлгийн үеэр бусад орны баг тамирчид болон үзэгчдээс багийн ахлагчийн хувьд манлайлж байсан нь өндөр үнэлгээ авсан. Түүний гол чадварууд нь:

  1. Даалгавар бүрийн стратегийг боловсруулах.
  2. Тоглолтын үеэр эрсдэлийн менежментийг тооцоолох.
  3. Хүн бүрийн сэтгэцийн байдлыг тогтвортой байлгах.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй