Монголд морьт харвааны ДАШТ анх удаа зохиогдоно – 30 гаруй орны шилдэг харваачид ирнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Монголд морьт харвааны ДАШТ анх удаа зохиогдоно – 30 гаруй орны шилдэг харваачид ирнэ

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 15 – Монгол Улс энэ сарын 21–23-нд Налайх дүүргийн “Тайж хайрхан” уулын бэлд Морьт харвааны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа зохион байгуулах гэж байна.

Энэхүү тэмцээн нь “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн гол арга хэмжээнүүдийн нэг бөгөөд дэлхийн 30 гаруй орны шилдэг харваачдыг нэгэн талбайд цуглуулах онцлогтой.

Онцлох ач холбогдол

  • Монголын уламжлалт харвааны “Бөмбөг намнаа” төрлийг ДАШТ-ий албан ёсны төрөлд багтаасан нь түүхэн үйл явдал боллоо.
  • Үндэсний өв соёл, спортын өвөрмөц уламжлалыг олон улсад сурталчлах, залуу үеийн сонирхлыг нэмэгдүүлэх стратегийн чухал алхам.

Оролцогчид

  • Монгол Улсаас улсын аварга, дэлхийн чансааны өндөр байр эзэлдэг 15 шилдэг харваач өрсөлдөнө.
  • Олон улсын зэрэглэлтэй шүүгчид, дасгалжуулагчид
  • Дэлхийн Морьт харвааны холбооны удирдлагууд
  • ЮНЕСКО-гийн Дэлхийн тулааны урлагийн Байнгын хорооны дэд ерөнхийлөгч зэрэг хүндэт зочид хүрэлцэн ирнэ.

Тэмцээний хөтөлбөр

8 дугаар сарын 21 – Бэлтгэл, сургалт, техникийн хурал

  • 09:00–11:00 – Морь сонголт (баг бүрээр, талбай дээр)
  • 09:30–16:00 – Олон улсын шүүгчдийн сургалт
  • 09:30–16:00 – Морь сонголт, замын сорилго
  • 16:00–17:30 – Техникийн зөвлөлийн хурал

8 дугаар сарын 22 – Тэмцээний эхний өдөр

  • 08:00–13:00 – Дараалсан буудлага (Serial Shot)
  • 11:00–12:00 – Нээлтийн ёслол
  • 12:00–18:00 – Кабак (Qabaq)
  • 17:30–18:00 – Шагнал гардуулах ёслол

8 дугаар сарын 23 – Сүүлийн өдөр

  • 08:30–13:30 – Масахи (Masahee)
  • 13:30–16:30 – Бөмбөг намнаа (Bumbug Namnaa)
  • 17:30–18:00 – Шагнал гардуулах ёслол, хаалтын ажиллагаа

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй