Монголд зүрхний титэм судасны хүнд нарийслын хагалгааг найм дахь удаагаа амжилттай хийжээ

by Уянга Эрдэнэбилэг
1 comment
Монголд зүрхний титэм судасны хүнд нарийслын хагалгааг найм дахь удаагаа амжилттай хийжээ

2025 оны 8-р сарын 5-ны өдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ) зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийслыг дотооддоо эмчлэх боломжийг бүрдүүлж, найм дахь тохиолдолд мэс заслыг амжилттай гүйцэтгэсэн тухай мэдээллээ.

УХТЭ-ийн Зүрх судасны төв нь 2024 оны сүүлчээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн IVUS+NIRS дүрс оношилгооны хосолсон төхөөрөмжийг суурилуулснаар Монгол Улсад анх удаа зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал болон судасны дисплазийн оношилгоо, эмчилгээг нэвтрүүлсэн юм.

2025 онд тус эмнэлэг БНХАУ болон БНСУ-ын эмч нартай хамтран нийт найман тохиолдолд судсан дотор хийгддэг нарийн мэс заслыг гүйцэтгээд байна. Тодруулбал, БНХАУ-ын мэргэжилтнүүдтэй хамтарсан дөрвөн, мөн БНСУ-ын эмч нартай хамтран хийсэн дөрвөн хагалгаа тус тус амжилттай болжээ.

Ингэснээр урьд нь зөвхөн гадаадад хийдэг байсан эмчилгээг эх орондоо авах нөхцөл бүрдэж, гадагшаа эмчлүүлэх шаардлагатай байсан иргэдийг дотооддоо бүрэн эмчлэх боломж нээгдэж байна. Энэ нь санхүүгийн дарамтыг бууруулах, цаг хугацаа хэмнэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох чухал алхам болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Эргэнэ 5 августа, 2025 - 17:38

Эцэст нь орчин үеийн анагаах ухаан илүү хүртээмжтэй болж байна

Reply

Leave a Comment