Монголын баг “Netflix”-ийн “Physical Asia” шоуны тайзнаа гарна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Physical Asia

Дэлхийд алдартай Netflix компани болон Өмнөд Солонгосын MBC сувгийн продюсер Жан Хо Ги нарын хамтын бүтээл болох алдарт “Physical 100” шоуны дараагийн анги — “Physical Asia” реалити нэвтрүүлэгт Монголын баг оролцох гэж байна.

Азийн найман улсын хүчирхэг баг өрсөлдөнө

Энэ удаагийн “Physical Asia” шоу нь бүс нутгийн хамгийн хүчирхэг өрсөлдөгчдийг нэг дор цуглуулж байгаа бөгөөд Австрали, Филиппин, Тайланд, Өмнөд Солонгос, Монгол, Япон, Индонез, Турк гэсэн найман улсын төлөөллүүд оролцоно гэж Netflix албан ёсоор мэдээлжээ.

Эх орноо төлөөлөн хүч чадал, авхаалж самбаагаа сорих Монголын багийн бүрэлдэхүүнд дараах алдартай тамирчид багтжээ:

  • Монгол Улсын арслан Б.Орхонбаяр
  • Холимог тулаанч Б.Энх-Оргил
  • 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн
  • Гар бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн
  • Жүдогийн үндэсний шигшээ багийн тамирчин А.Адьяасүрэн
  • Монгол Улсын гавьяат жүжигчин, уран нугараач Э.Лхагва-Очир

Эдгээр оролцогчид хүч чадал, уян хатан байдал, стратегийн ур чадвараа сорин, 300 сая вонын шагналын төлөө өрсөлдөх юм.

“Physical Asia” шоу нь энэ сарын сүүлээр Netflix-ийн дэлгэцээр албан ёсоор цацагдаж, дэлхий даяарх үзэгчдэд хүрэх юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй