Монголын цахим спортод шинэ түүхийн хуудас нээгдэж байна. Саудын Арабын Рияад хотноо болох нийт 3,000,000 ам.долларын шагналын сантай “Mid Season Cup 2025” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох баг бол “The MongolZ”.
Road to Riyadh албан ёсоор эхэллээ. Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх энэхүү тэмцээн нь зөвхөн “The MongolZ” багийн төдийгүй Монголын MLBB тоглогчдын ур чадвар, хөгжлийг олон улсад харуулах чухал сорилт болж байна.
Багийн бэлтгэл, оролцоог дэмжин ажиллаж буй албан ёсны ивээн тэтгэгч нь 1xBet бөгөөд тус компани “The MongolZ” багийг олон улсын тавцанд амжилттай оролцуулахад гол үүрэг гүйцэтгэж байна.
“The MongolZ” багийн тамирчид мэргэжлийн түвшинд бэлтгэлээ хангаж, Рияад хотыг зориход бэлэн боллоо. Монголын MLBB-ийн түүхэнд анх удаа ийм өндөр түвшний тэмцээнд хүч үзэх гэж буй нь дотоодын цахим спортын хөгжлийн шинэ шатанд гарч буйн тод жишээ юм.