Home СпортМонголын боксчид Европын цуврал тэмцээнд амжилттай оролцож байна

Монголын боксчид Европын цуврал тэмцээнд амжилттай оролцож байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Монголын боксчид

Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид Европ тивд зохион байгуулагдаж буй олон улсын цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцсоор байна. Европ дахь цувралын гурав дахь тэмцээн болох гранпри маргааш Чехийн Усти-над-Лабем хотод эхлэх бөгөөд тэмцээн ирэх ням гараг хүртэл үргэлжилнэ. Монголын багийг гавьяат дасгалжуулагч Ж.Энхтөр удирдан оролцож байгаа юм.

Уг цуврал тэмцээн өнгөрсөн сард Польш, Нидерланд улсад эхэлсэн. Польшийн Варшава хотод болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнд 22 орны баг тамирчид өрсөлдсөнөөс Монголын шигшээ баг нийт 5 медаль хүртэж, багийн дүнгээр V байрт шалгарсан. Тус тэмцээнд олон улсын хэмжээний мастер А.Баттулга, Х.Билгүүнсайхан, М.Энхжаргал нар мөнгөн медаль, харин Г.Лундаа, Б.Мишээлт нар хүрэл медаль хүртсэн.

Үүний дараа шигшээ багийн тамирчид Нидерландын Эйндховен хотод зохион байгуулагдсан дараагийн “Дэлхийн цом”-д оролцсон. Энэхүү тэмцээнд 28 орны 350 орчим тамирчин оролцож, Монголын боксчид дөрвөн алтан медаль хүртэж, түүхэн амжилт гаргалаа. Залуу мастер Е.Номундарь, олон улсын хэмжээний мастер Б.Мөнгөнсаран, О.Есүген, Т.Энхтөр нар жиндээ түрүүлж алтан медаль хүртсэн бол М.Энхжаргал, А.Баттулга нар мөнгө, Е.Мичидмаа хүрэл медаль авч, Монголын нэрийг өндөрт өргөлөө.

Цуврал тэмцээний хүрээнд Монголын шигшээ баг Герман улсын Хайделберг хотын бэлтгэлийн төвд олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдаж, туршлага хуримтлуулсан нь тэмцээний амжилтад чухал хувь нэмэр оруулсан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.