Home СпортМонголын бүжгийн тамирчид дэлхийд гайхуулж, төрийн хүлээн авалтад оролцлоо

Монголын бүжгийн тамирчид дэлхийд гайхуулж, төрийн хүлээн авалтад оролцлоо

by Уянга Эрдэнэбилэг
2 комментария
Монголын бүжигчид

Португалын Брага хотноо тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 1-ний хооронд зохион байгуулагдсан хореографик бүжгийн өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид гурван насны ангилалд тус бүр алтан медаль хүртэн эх орондоо ирлээ. Энэ амжилт нь Монголын бүжгийн спортын түүхэнд тодоор бичигдэх онцгой үйл явдал боллоо.

Алтан медаль хүртсэн хамтлагууд:

  1. “Royal dance” хамтлаг
    • Ангилал: Залуучууд, насанд хүрэгчид
    • Дасгалжуулагчид: О.Эрдэнэ-Очир, Б.Халиун
    • Шагнал: Хоёр алтан медаль
  2. “Star girls” хамтлаг
    • Ангилал: Өсвөр үе
    • Дасгалжуулагчид: Д.Батсайхан, Б.Ууганцэцэг
    • Шагнал: Нэг алтан медаль

Эдгээр бахархам амжилт үзүүлсэн тамирчдыг өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлагууд хүндэтгэлтэйгээр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ж.Баасансүрэн, Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат нар оролцсон байна.

Уулзалтын үеэр О.Баттулга дарга хэлэхдээ:
“Хүүхэд залууст үлгэр дуурайлал болж, баг тамирчидаа дэлхийн төвшинд бэлтгэсэн багш дасгалжуулагчдын хөдөлмөр зүтгэлд талархая, дасгалжуулагчдынхаа хичээл зүтгэл, хөгжөөн дэмжигчдийнхээ итгэл найдварыг алдаагүй тамирчин та бүхнээр бахархаж байна” хэмээн онцоллоо.

Энэ амжилт нь зөвхөн бүжгийн спортын бус, Монголын залуу үеийн чадвар, эрмэлзэл дэлхийд үнэлэгдэж буй тод жишээ болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 комментария

Гэн 12 июня, 2025 - 14:08

Уран бүтээлчдээрээ бахархаж байна

Reply
Уренгташ 12 июня, 2025 - 15:59

Иймэрхүү мөчүүд залуучуудад урам зориг өгдөг

Reply

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.