МОНГОЛЫН ЦАХИМ СПОРТЫН ХАМГИЙН ЭМОЦИ ТЭЭСЭН ҮЙЛ ЯВДАЛ – “THE MONGOLZ HOMECOMING 2025” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
The MongolZ

2025 оны зургаадугаар сарын 29-нд Улаанбаатар хотод Монголын цахим спортын салбарын онцлох арга хэмжээ “The MongolZ Homecoming 2025” амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаа нь цахим спортын үнэнч шүтэн бишрэгчид, тоглогчид, мэргэжилтнүүд болон шинэ залуу тамирчдын хувьд мартагдашгүй мөчөөр дүүрэн байсан юм.

Үзэгчдийн оролцоо ба орчны уур амьсгал

Арга хэмжээнд нийт 3500 гаруй хүн оролцсон бөгөөд:

  • 3100 гаруй нь цахим спортод хайртай үзэгчид, фэнүүд байв.
  • 400 орчим хүн зохион байгуулалтын арын албанд ажилласан ба тэдний дотор сайн дурын залуус ч багтсан.

Энэ эвентийн гол зорилго нь 2025 оны эхний хагасын томоохон амжилт болох BLAST Austin Major тэмцээнд манлайлж чадсан The MongolZ багийг эх оронд нь ёслол төгөлдөр хүлээн авч, тэдэнд талархал илэрхийлэх, цахим спортын нийгэмлэгийг нэгтгэх явдал байлаа.

Зохион байгуулагчид хэлэхдээ, “Тэдний тууштай байдал, итгэл, хичээл зүтгэлийн үр дүнд энэхүү арга хэмжээ бодит болж, сэтгэл зүрхтэй бүтээв” хэмээн онцлон тэмдэглэсэн.

“Магадгүй нэгэн цагт утга учрыг эрж байсан тэд одоо олон хүний утга учир болжээ.”

Тусгай контент ба хүндэтгэлийн мөчүүд

Арга хэмжээний үеэр дараах онцгой контентуудыг танилцуулсан нь олны анхаарлыг татсан:

  • “Never Try Me” мерчандайз — Өөртөө итгэлтэй, зоригтой байх хандлагын илэрхийлэл болсон.
  • “The MongolZ Mini Documentary” — Багийн түүх, зорилго, үнэт зүйлсийг харуулсан баримтат кино. Тус бүтээлд оролцсон 9ugen-д тусгайлан талархал илэрхийлэв.
  • Анхны бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлсэн нь — Zilkenberg, Machinegun, ncl, menace, Tsogoo зэрэг домогт тоглогчдод зориулсан хүндэтгэлийн агшин олон хүний сэтгэлийг хөдөлгөв.

Тайзны агшин бүр сэтгэл хөдөлгөм байлаа

Тоглогч бүр тайзан дээр гарч ирэхдээ өөрийн сонсдог уран бүтээлээ эгшиглүүлсэн нь эвентийн уур амьсгалыг баяжуулсан:

  1. maaRaa – KA / Mixtape 17
  2. mzinho – Morning Star / Гунигтай
  3. Senzu – Lil Thug E Champs Camp
  4. Techno – Татар / Бороо
  5. 910 – Vande / Хүүгээрээ boy
  6. bLitz – Gala / Хөвгүүн

Эдгээр хором бүрт DJ D-Hopes төгс уур амьсгалыг бүрдүүлж, үзэгчдийг илүү гүн мэдрэмжид хүргэсэн юм.

Ирээдүйн оддыг тайзан дээр угтав

“The MongolZ Academy”-ийн шинэ залуу тоглогчид арга хэмжээнд оролцож, дараагийн амжилтын эхлэлээ олон нийтэд харуулсан нь ирээдүйг гэрэл гэгээтэй болгож, олон залууст урам зориг өгсөн юм.

Зохион байгуулагчид ба талархлын үгс

Арга хэмжээний амжилттай зохион байгуулалтад дараах байгууллага, хувь хүмүүс чухал үүрэг гүйцэтгэсэн:

  • 333 Entertainment – Ерөнхий зохион байгуулагч
  • Арын албанд ажилласан сайн дурын залуус
  • Kaz захирал, Түвшөө ах – Үүсгэн байгуулагч, удирдагчид

“Хүн бүрийн сэтгэл шингэсэн энэ өдрийг бүтээсэнд баярлалаа. Дараагийн эвентээр уулзацгаая.”

503736758 1336202528512212 3700291724346397007 n 1
514058288 1336292411836557 3663411132542983159 n
514417719 1336292415169890 1920528859470044963 n
514253382 1336315531834245 3829178835827043343 n

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment